Ханш   Банкны салбарууд   Холбоо барих   Сайтын бүтэц
  Байгууллага   Иргэд   Интернэт банк   КҮБ дансны хуулга   Оюутны картын захиалга   Бусад мэдээлэл  












Улаанбаатар Хотын Банк

Хялбар зээл

Банкнаас зээлийн зориулалтыг хянахгүй, зээл хүсэгчийн орлогыг хялбаршуулсан байдлаар судлан, бүх төрлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалан, түргэн хугацаанд шийдвэрлэх боломжтой зээл.

Хүү, шимтгэлийн нөхцөл

Зээлийн хугацаа

24 сар хүртэл
Зээлийн хэмжээ 50,000,000 төгрөг хүртэл
Зээлийн хүү 2.2%-1.9% /сарын хүү/
26.4%-22.8% /жилийн хүү/
Барьцаа хөрөнгө Орон сууц, Амины орон сууц газрын хамт, Бизнесийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө газрын хамт, Хашаа байшин газрын хамт
Үйлчилгээний шимтгэл 1 хувь
Зээлийн барьцаа хөрөнгө солих 
Зээлийн үлдэгдлийн дүнгийн 0.1% буюу хамгийн багадаа 50,000 төгрөг, хамгийн ихдээ 500,000 төгрөг
Зээлийн барьцаа хөрөнгө хэсэгчлэн чөлөөлөх

100,000,000 хүртэл төгрөг – 50,000 төгрөг

100,000,001 дээш төгрөг – 100,000 төгрөг

Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах  
Төлөгдөөгүй зээлийн 1 хувь
Өргөдлийн хураамж  
10,000 төгрөг

Тайлбар: зээлийн барьцаа хөрөнгийг солиход чөлөөлөгдөж буй барьцаанаас барьцаа хөрөнгө чөлөөлөх шимтгэл давхар авахгүй.

Тавигдах шаардлага:

  • Иргэний хувьд 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, Монгол улсын иргэн байх;
  • Цалингийн орлоготой бол аливаа нэг байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй, байнгын тогтвортой орлоготой байх;
  • Бизнесийн орлоготой бол сүүлийн нэгээс доошгүй жилийн хугацаанд бизнесээ тогтвортой явуулж буй;
  • Банкинд барьцаалуулах үл хөдлөх хөрөнгөтэй байх ба тухайн үл хөдлөх хөрөнгийн гүйцэтгэл бүрэн байх;
  • Барьцаа хөрөнгийн байршил Улаанбаатар хотод харъяалагддаг байх;
  • Бусад банк, ББСБ, хуулийн этгээд, хувь хүмүүст анхаарал хандуулах ба түүнээс дээш ангилалтай зээлийн өрийн үлдэгдэлгүй, чанаргүй зээлийн түүхгүй, өргүй байх;
  • Банк шаардлагатай гэж үзсэн тохиолдолд хамтран зээлдэгчтэй байх;

Бүрдүүлэх материал:

  • Зээлийн хэмжээ, хүү, хугацаа зэргийг тусгасан зээл хүссэн гараар бичсэн өргөдөл;
  • Зээл хүсэгчийн анкет татаж авах;
  • Зээл хүсэгчийн сүүлийн 3 сарын дотор авахуулсан 3х4 хэмжээтэй цээж зураг 1 хувь;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • Оршин суугаа газрын тодорхойлолт;
  • Зээл хүсэгчийн орлого тодорхойлох баримт:
  • Цалингийн орлоготой зээл хүсэгчийн хувьд НДД-ийн хуулбар, цалингийн тодорхойлолт гэх мэт
  • Бизнес эрхлэгч зээл хүсэгчийн хувьд хар дэвтэр, дансны хуулга, ирээдүйд орж ирэх орлогыг нотлох баримт гэх мэт
  • Барьцаа хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ болон газар өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, газрын кадастрын зураг, төлбөр төлсөн баримт, эзэмших гэрээний хамт;
  • Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн түүхчилсэн лавлагаа;
  • Барьцаа үл хөдлөх хөрөнгө хамтран өмчлөгчтэй бол тэдгээрийн тухайн үл хөдлөх хөрөнгийг барьцаалуулахыг зөвшөөрсөн зөвшөөрлийг бичгээр гаргаж, нотариатаар баталгаажуулсан зөвшөөрөл, итгэмжлэл;


Их хотын банк
Эрсдэлгүй ирээдүй
Харилцагчийн мэдээллийн төв - 18001800

2018-09-26

Мэдээлэл
ИНТЕРНЕТ БАНК ҮЙЛЧИЛГЭЭНД ДАРААХ БОЛОМЖУУД НЭМЭГДЛЭЭ.
Орон сууц барьцаалсан зээлийн нөхцөл шинэчлэгдлээ
Улаанбаатар Хотын Банк “ПОС машины орлого барьцаалсан зээлийг” зах зээлд анх удаа нэвтрүүллээ.
Эргэлтийн Хөрөнгийн Зээлийн хүү буурлаа

Улаанбаатар Хотын Банк “Эргэлтийн Хөрөнгийн Зээлийн” хүүгээ бууруулж, хөнгөлөлттэй нөхцөлийг та бүхэнд санал болгож эхэллээ.

Бусад мэдээлэл
© Copyright 2013. Ulaanbaatar City Bank. 
Live Helper Chat Close