“Смарт банк” үйлчилгээг ашиглан орон зай, цаг хугацаанаас үл хамааран банкны үйлчилгээг хамгийн хялбар байдлаар авах боломжийг Улаанбаатар хотын банк харилцагч Танд олгож байна.
|
|
  |
|
Харилцагч та “Смарт банк” үйлчилгээний хэрэглэгч болсноор: |
- Дансны үлдэгдлээ шалгах
- Дансны дэлгэрэнгүй лавлагаа авах
- Дансны хуулга авах
- Бүх төрлийн гүйлгээг хийх
- Хэрэглээний төлбөрөө төлөх /Нэгж цэнэглэх, Олон улсын ярианы карт худалдан авах, Утасны төлбөр төлөх, Цахилгаан дулааны төлбөр төлөх, Кабель, СӨХ-н төлбөр төлөх, Газрын төлбөр, татвар гэх мэт/
- Хувийн санхүүг тооцох, үлдэгдлээ шалгах
- Хадгаламжийн болон зээлийн бүтээгдэхүүний тооцоолол
- Валютын арилжааны болон албан ханшийн мэдээ авах
|
Нэмэлт боломжууд: |
- Өөрт хамгийн ойр байрлах АТМ, салбарын байршил, цагийн хуваарь, холбоо барих утасны талаархи нарийвчилсан мэдээ харах
- Ханшийн мэдээллийг цаг алдалгүй авахаас гадна сүүлийн 30 хоногийн ханшийн өөрчлөлтийг графикаар харах
- Орон сууцны зээл, цалингийн зээл, хэрэглээний зээлийн тооцоолуур, хадгаламжийн тооцоолуур
- Улаанбаатар хотын банкны хамгийн сүүлийн үеийн мэдээ, урамшууллын мэдээллийг авах
- Дансны орлого, зарлагаа дансны хуулга цэснээс ангилан хэрэглээний зарцуулалтын график тайлан харах
- Мэдээллийг илүү өнгө үзэмжтэй, дэлгэрэнгүй харах
- Асуулт, хариулт FAQ цэснээс нийтлэг гардаг асуудлын хариултыг харах
- Бусдад санал болгох – Смарт банк үйлчилгээг гэр бүл, найз нөхөддөө имэйл болон facebook, twitter ашиглан санал болгох
|
“Смарт банк” үйлчилгээгээр дамжуулан төлбөр тооцоо, мөнгөн хөрөнгийн удирдлагатай холбоотой гүйлгээ хийхийн тулд Улаанбаатар хотын банкны Интернэт банкны хэрэглэгч байх шаардлагатай. шаардлагатай.
|
Давуу талууд : |
- Интернэт банк үйлчилгээний эрхтэй харилцагчид энэхүү үйлчилгээний хэрэглэгч болохын тулд банкны аль нэг салбар дээр очиж үйлчилгээ авах хүсэлтийн маягт бөглөх шаардлагагүй
- iPhone, Android төрлийн үүрэн утастай иргэн бүр Улаанбаатар хотын банкны харилцагч эсэхээс үл хамааран “Смарт банк” аппликейшныг утсандаа ҮНЭГҮЙ татан авч суулгах боломжтой
- Улаанбаатар хотын банкны Интернэт банкны хэрэглэгч бол үйлчилгээнд нэвтрэх нэр, нууц үгээрээ аппликейшн-руу нэвтрэн орж ГҮЙЛГЭЭ хийнэ
|
Гар утсанд тавигдах шаардлага: |
- iOS 4.0-с дээш үйлдлийн системтэй байх
- Android OS 2.3 ба түүнээс дээш
- Mobile network/2G, 3G/ тохиргоо хийсэн байх эсвэл WI-FI-аар интернэтэд холбогдсон байх шаардлагатай
|
Смарт банкны гарын авлагыг эндээс татаж авна уу. |