Ханш   Банкны салбарууд   Холбоо барих   Сайтын бүтэц
  Байгууллага   Иргэд   Интернэт банк   КҮБ дансны хуулга   Бусад мэдээлэл  












Улаанбаатар Хотын Банк

Смарт банк

“Смарт банк” үйлчилгээг ашиглан орон зай, цаг хугацаанаас үл хамааран банкны үйлчилгээг хамгийн хялбар байдлаар авах боломжийг Улаанбаатар хотын банк харилцагч Танд олгож байна.

 
 
Харилцагч та “Смарт банк” үйлчилгээний хэрэглэгч болсноор:
  • Дансны үлдэгдлээ шалгах
  • Дансны дэлгэрэнгүй лавлагаа авах
  • Дансны хуулга авах
  • Бүх төрлийн гүйлгээг хийх
  • Хэрэглээний төлбөрөө төлөх /Нэгж цэнэглэх, Олон улсын ярианы карт худалдан авах, Утасны төлбөр төлөх, Цахилгаан дулааны төлбөр төлөх, Кабель, СӨХ-н төлбөр төлөх, Газрын төлбөр, татвар гэх мэт/
  • Хувийн санхүүг тооцох, үлдэгдлээ шалгах
  • Хадгаламжийн болон зээлийн бүтээгдэхүүний тооцоолол
  • Валютын арилжааны болон албан ханшийн мэдээ авах
  • Хадгаламж барьцаалсан зээл авах
  • Хурууны хээ, царай таниулан нэвтрэх
  • Кредит картын гүйлгээ хийх, дансны хуулга авах
Нэмэлт боломжууд:
  • Өөрт хамгийн ойр байрлах АТМ, салбарын байршил, цагийн хуваарь, холбоо барих утасны талаархи нарийвчилсан мэдээ харах
  • Ханшийн мэдээллийг цаг алдалгүй авахаас гадна сүүлийн 30 хоногийн ханшийн өөрчлөлтийг графикаар харах
  • Орон сууцны зээл, цалингийн зээл, хэрэглээний зээлийн тооцоолуур, хадгаламжийн тооцоолуур
  • Улаанбаатар хотын банкны хамгийн сүүлийн үеийн мэдээ, урамшууллын мэдээллийг авах
  • Дансны орлого, зарлагаа дансны хуулга цэснээс ангилан хэрэглээний зарцуулалтын график тайлан харах
  • Мэдээллийг илүү өнгө үзэмжтэй, дэлгэрэнгүй харах
  • Асуулт, хариулт FAQ цэснээс нийтлэг гардаг асуудлын хариултыг харах
  • Бусдад санал болгох – Смарт банк үйлчилгээг гэр бүл, найз нөхөддөө имэйл болон facebook, twitter ашиглан санал болгох

“Смарт банк” үйлчилгээгээр дамжуулан төлбөр тооцоо, мөнгөн хөрөнгийн удирдлагатай холбоотой гүйлгээ хийхийн тулд Улаанбаатар хотын банкны Интернэт банкны хэрэглэгч байх шаардлагатай.

Давуу талууд :
  • Интернэт банк үйлчилгээний эрхтэй харилцагчид энэхүү үйлчилгээний хэрэглэгч болохын тулд банкны аль нэг салбар дээр очиж үйлчилгээ авах хүсэлтийн маягт бөглөх шаардлагагүй.
  • iPhone, Android төрлийн үүрэн утастай иргэн бүр Улаанбаатар хотын банкны харилцагч эсэхээс үл хамааран “Смарт банк” аппликейшныг утсандаа ҮНЭГҮЙ татан авч суулгах боломжтой.
  • Улаанбаатар хотын банкны Интернэт банкны хэрэглэгч бол үйлчилгээнд нэвтрэх нэр, нууц үгээрээ аппликейшн-руу нэвтрэн орж ГҮЙЛГЭЭ хийнэ.
Гар утсанд тавигдах шаардлага:
  • iOS 4.0-с дээш үйлдлийн системтэй байх
  • Android OS 2.3 ба түүнээс дээш
  • Mobile network/2G, 3G/ тохиргоо хийсэн байх эсвэл WI-FI-аар интернэтэд холбогдсон байх шаардлагатай.
Смарт банкны гарын авлагыг эндээс татаж авна уу.

2019-05-13

Мэдээлэл
АВАРГУУД ТОДОРЛОО
Эрхэм харилцагч нарын анхааралд

2019 оны 08 сарын 15-ны өдөр буюу маргааш БНСУ даяар бүх нийтийн амралтын өдөр байдаг тул Монгол дахь элчин сайдын яам болон визний төвүүд амарна.

Эрхэм харилцагч нарын анхааралд /Сүлжээ тасалдах тухай/

2019 оны 08 сарын 14-өөс 2019 оны 08 сарын 15-нд шилжих шөнийн 00:00-02:30 цагийн хооронд Монголбанкнаас "Төлбөрийн системийн шинэчлэл" хийгдэнэ.

Харилцагч танд илүү тав тухтай боллоо
Бусад мэдээлэл
© Copyright 2013. Ulaanbaatar City Bank. 
Live Helper Chat Close