Ханш   Банкны салбарууд   Холбоо барих   Сайтын бүтэц
  Байгууллага   Иргэд   Интернэт банк   КҮБ дансны хуулга   Бусад мэдээлэл  
УБХБ Арилжааны ханш - 2019/04/26
Валют Бэлэн бус Бэлэн
Авах Зарах Авах Зарах
USD 2,637.00 2,643.00 2,637.00 2,647.00
EUR 2,911.00 2,971.00 2,908.00 2,981.00
GBP 3,370.00 0.00 3,358.00 0.00
JPY 23.44 23.92 23.36 24.00
CNY 390.70 393.30 390.70 394.10
CHF 2,548.00 0.00 2,539.00 0.00
RUB 40.10 41.80 39.70 42.40
KRW 2.23 2.32 2.19 2.33
HKD 333.00 0.00 332.00 0.00
AUD 1,819.00 0.00 1,812.00 0.00
XAU 0.00 0.00 108,456.66 0.00
XAG 0.00 0.00 1,007.07 0.00
Улаанбаатар Хотын Банк

1. Ажлын байрны нэр: Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн

Ажлын байрны зорилго:

Компанийн сайн засаглалыг хэрэгжүүлж, нийт оролцогч талуудын итгэлцэлийг бэхжүүлэх үүргийнхээ хүрээнд Улаанбаатар хотын банк ийнхүү ТУЗ-ийн бүрэлдэхүүнээ өргөжүүлж байгаа

Ажлын байранд тавигдах шаардлага:

Улаанбаатар хотын банкны ТУЗ-ийн хараат бус гишүүн нь Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйл, Банкны тухай хуулийн 32.1 дүгээр зүйлд заасан ТУЗ-ийн гишүүдэд тавигдах үндсэн шаардлагаас гадна Банкны тухай хуулийн 33.3 дугаар зүйл, “Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг нэр дэвшүүлэх, томилох, чөлөөлөх журам”-ын хавсралт 1-т заасан дараах шаардлагуудыг хангасан байна.
1. Холбогдох хууль тогтоомжид заасан ТУЗ-ийн гишүүдэд тавигдах бүх шаардлага;
2. Банк, санхүү, эдийн засгийн дээд боловсролтой, мэргэжлээрээ наймаас доошгүй жил ажилласан, үүнээс дөрвөөс доошгүй жил банк, санхүүгийн байгууллагад эрх бүхий албан тушаал хашсан байх;
3. Төрийн болон улс төрийн жинхэнэ албан тушаал хашдаггүй байх;
4. Эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүйг нотлосон байх;
5. Банкны эрх бүхий албан тушаалтан, түүний холбогдох этгээд бус байх;
6. Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч бус байх, эсхүл уг этгээдтэй холбогдох этгээдийн хамааралгүй байх;
7. Сүүлийн таван жилийн хугацаанд УЛААНБААТАР ХОТЫН Банкинд ажиллаагүй байх;
8. Банкны үйл ажиллагааны үр дүнгээс хамаарч урамшуулал авдаггүй байх;
9. Тухайн банкинд ТУЗ-ийн гишүүнээр наймаас дээш жилээр ажиллаагүй байх;
10. Банкны тухай хуулийн 3.1.12-т заасан банкны хувь нийлүүлэгч, томоохон харилцагч, эсхүл түүний эрх бүхий албан тушаалтан бус байх.
БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ:
1. Англи, Монгол хэл дээр өөрийн товч намтар;
2. Цахим иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар;
3. Дээд боловсролын дипломны хуулбар.

Дээр дурдсан шаардлагад нийцсэн хувь хүмүүс бичгээр гаргасан хүсэлтээ бүрдүүлэх бичиг баримтын хамт Улаанбаатар хотын банкны ТУЗ-ийн нарийн бичгийн даргад хаяглан Чингэлтэй дүүрэг 1-р хороо, Д.Сүхбаатарын талбай-11, Улаанбаатар-46, ш/х 370 хаягаар Улаанбаатар хотын банкны Төв оффист ирүүлнэ үү.

2. Ажлын байрны нэр: Хуульч

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Хуульчийн сонгон шалгаруулалтанд орж тэнцсэн байх
  • Шүүхэд төлөөлөл хэрэгжүүүлж байсан туршлагатай
  • Хууль эрх зүйн бичиг баримт боловсруулах, гэрээ хянах, дүгнэлт гаргах чадвартай
  • Хууль зүйн техник болон онолын зохих мэдлэг ур чадвартай
  • Хувийн зохион байгуулалт, ажилдаа хариуцлагатай ханддаг, цаг ашиглалт сайн, харилцааны соёлтой
  • Тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой, ажлын ачаалал даах чадвартай
  • Банк санхүүгийн байгууллагад ажиллаж байсан туршлагатай, англи хэлний бичгийн болон ярианы зохих чадвартай бол давуу талтай

3. Ажлын байрны нэр: Харилцагчийн менежер

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Банк санхүүгийн байгууллагад зээлийн эдийн засагч, зээлийн эрсдэлийн шинжээч, дотоод аудитын хянан шалгагчаар 1.5-2-оос доошгүй жил ажиллаж байсан эсвэл эдгээр албан тушаалд одоо ажиллаж байгаа
  • Англи хэлний бичгийн болон ярианы зохих мэдлэгтэй
  • Удирдан зохион байгуулах чадвартай, харилцааны өндөр соёлтой
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай
  • Идэвх санаачлагатай, шинэ санаа, санаачилга гарган ажилладаг байх
  • Цаг баримталдаг, ажлын ачаалал даах чадвартай
  • Тухайн албан тушаалд тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой
  • Ажил үүргийн дагуу шаардлагатай компьютерийн программууд дээр ажиллах чадвартай

4. Ажлын байрны нэр: Сүлжээний администратор

Ажлын байрны зорилго:

Банкны системийн хэмжээнд дотоод, гадаад сүлжээ, дотуур утасны системийн тасралтгүй найдвартай хэвийн үйл ажиллагааг ханган, хяналт тавьж ажиллах, сүлжээний шинэ техник технологийг сурч судлах, сургалт зааварчилгаа өгөх, хамтран ажиллах

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Мэдээллийн технологи, холбоо мэдээллийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Гадаад болон дотоод сүлжээний мэдлэгтэй
  • Мэдээллийн сүлжээ зохион байгуулах, зураг төсөл боловсруулах чадвартай
  • Мэдээллийн сүлжээний ашиглалт, үйлчилгээ явуулах, тоног төхөөрөмжийн тохиргоо хийх чадвартай
  • Мэдээллийн сүлжээний гэмтэл саатлыг илрүүлж, засварлах чадвартай
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай
  • Ачаалал даах чадвартай
  • Тогтвор суурьшилтай ажиллах

Анкетыг 2019.04.05-ны өдрийг дуустал хүлээн авна.

Бүрдүүлэх Материал:

  • Анкетын маягтыг Улаанбаатар хотын банкны төв байрнаас буюу энд дарж авч бөглөж болно.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • 1 хувь цээж зураг /одоогийн/
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар;
  • Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
  • Иргэний vнэмлэхний хуулбар
  • Өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт;
  • Гурван үеийн намтар

Таны өргөдлийг Улаанбаатар хотын банкны төв байранд хүлээн авна.

Хаяг: ЧД, 1-р хороо Сvхбаатарын гудамж-16, Сүхбаатарын талбайн баруун талд Улаанбаатар хотын банкны төв байр

Утас: (976) 1800-1800

© Copyright 2013. Ulaanbaatar City Bank. 
Live Helper Chat Close