Ханш   Банкны салбарууд   Холбоо барих   Сайтын бүтэц
  Байгууллага   Иргэд   Интернэт банк   КҮБ дансны хуулга   Оюутны картын захиалга   Бусад мэдээлэл  












Улаанбаатар Хотын Банк

Дотоодын ₮ карт

 

ЭНГИЙН ₮ КАРТ

Монгол Улсын төлбөрийн картын үйлчилгээний шинэ хувьсал болох ₮ буюу Төгрөг картыг Улаанбаатар хотын банк харилцагч Танд санал болгож байна. Энгийн ₮ карт нь дэлхийд танигдсан VISA, MasterCard-уудын адил төлбөр тооцооны бүх төрлийн үйлчилгээг авах боломжтой үндэсний карт юм.

ЦАЛИНГИЙН ₮ КАРТ

Улаанбаатар хотын банк нь харилцагч байгууллагуудынхаа үйл ажиллагааг хөнгөвчлөх, түргэн шуурхай найдвартай үйлчилгээгээр хангах зорилготой цалингийн картуудыг байгууллагын ажилтнууд зориулан олгодог. Уг карт нь Улаанбаатар хотын банкин дахь таны цалингийн харилцах данстай шууд холбогдсон тул таны төлбөр тооцоо шуурхай хийгдэнэ.

БИЗНЕС ₮ КАРТ

Улаанбаатар хотын банкны үндэсний Бизнес ₮ карт нь өндөр хэрэглээтэй, нэр төрөө эрхэмлэгч харилцагч Танд зориулагдсан карт юм.

АЛТАН ₮ КАРТ

Эрхэм харилцагч таны нэр төрийн баталгаа болж чадах үндэсний Алтан ₮ карт нь энгийн картнаас ахисан түвшиний тансаг хэрэглээг тань илэрхийлэх давуу талтай карт юм.

НИЙСЛЭЛ ₮ КАРТ

Та Улаанбаатар хотын банкинд хугацаат хадгаламжтай бол Нийслэл нэрийн үндэсний ₮ карт авах боломжтой. Уг картыг төлбөр, тооцооны хэрэгсэл болгон ашиглах боломжтойгоос гадна танд санхүүгийн богино хугацааны хэрэгцээ гарсан тохиолдолд зээлийн эрх ашиглаж болно.

ОЮУТНЫ ₮ КАРТ

Монгол Улсын Засгийн газраас олгож буй их дээд сургуулийн оюутнуудын мөнгөн тэтгэлэгийг банкаар дамжуулан олгох, үүнтэй холбоотойгоор их дээд сургуулиудын санхүү бүртгэл, тооцооллын ажлыг хөнгөвчлөх, эргэн хяналт тавих ажлыг хялбаршуулах үүднээс Улаанбаатар хотын банк үндэсний Оюутны ₮ картыг танилцуулж байна.

ТЭТГЭВЭРИЙН ₮ КАРТ

Монголын улсын төлбөрийн картын үйлчилгээний Т буюу Төгрөг картыг харилцагч танд санал болгож байна. Т карт нь Visa, mastercard-уудын адил төлбөр тооцооны бүх төрлийн гүйлгээ хийх, үйлчилгээг авах боломжтой үндэсний карт юм. 

2016-10-04

Мэдээлэл
Эрхэм харилцагч нарын анхааралд

Эрхэм харилцагч та бүхэнд 2018 оны 11 сарын 08-ны өдрөөс 2018 оны 11 сарын 11-ний өдрийг дуусталх Улаанбаатар хотын банкны ажиллах цагийн хуваарийн мэдээллийг хүргэж байна. Үүнд:

ИНТЕРНЕТ БАНК ҮЙЛЧИЛГЭЭНД ДАРААХ БОЛОМЖУУД НЭМЭГДЛЭЭ.
Орон сууц барьцаалсан зээлийн нөхцөл шинэчлэгдлээ
Улаанбаатар Хотын Банк “ПОС машины орлого барьцаалсан зээлийг” зах зээлд анх удаа нэвтрүүллээ.
Бусад мэдээлэл
© Copyright 2013. Ulaanbaatar City Bank. 
Live Helper Chat Close