Ханш   Банкны салбарууд   Холбоо барих   Сайтын бүтэц
  Байгууллага   Иргэд   Интернэт банк   КҮБ дансны хуулга   Бусад мэдээлэл  
Улаанбаатар Хотын Банк

SWIFT МӨНГӨН ГУЙВУУЛГА

Гадаад шилжүүлэг, мөнгөн гуйвуулгын аюулгүй байдал

Эрхэм харилцагч та гадаадын улс орнууд руу мөнгөн шилжүүлэг хийхдээ доорх мэдээлэлд анхаарал хандуулна уу.

  • Хэрэв та гадаад худалдаа эрхэлдэг бөгөөд таны харилцагч төлбөрийн данс солигдсон, өөрчлөгдсөн үндэслэлээр өөр дансанд төлбөрийг шилжүүлэхийг хүссэн цахим шуудан илгээсэн байвал энэ нь үнэн эсэхийг харилцагч талаасаа заавал утсаар тодруулж асуух.
  • Хэрэв та хэн нэгэн гадаад улсын иргэнтэй онлайнаар харилцаж хувийн зураг болон бичлэгээ алдсанаасаа болж ямар нэг байдлаар дарамт шахалтад орж гадаад гуйвуулга хийх гэж байгаа бол энэ талаар яаралтай Цагдаагийн байгууллагад мэдэгдэх.
  • Хэрэв та санамсаргүй байдлаар хонжворт сугалаа хожсон, их хэмжээний бэлэн мөнгө хүлээж авахаар болсон тухай мэдээллийг компьютер болон өөрийн гар утсанд и-мэйл, мессеж хэлбэрээр хүлээн авч урьдчилгаа хэлбэрээр мөнгө шилжүүлэх гэж байгаа бол энэ нь цахим луйврын гэмт хэрэг байж болохыг анхаарч сайтар нягтлан шалгаарай.

Свифт гадаад гуйвуулгын үйлчилгээ

      Улаанбаатар хотын банк 2004 оноос эхлэн харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ төлбөр тооцоог олон улсын стандартад нийцүүлэн, найдвартай, хурдан гүйцэтгэх зорилгоор SWIFT сүлжээнд гишүүнээр элсэн гадаад гуйвуулгын үйлчилгээг үзүүлж байна. SWIFT сүлжээ нь банк, санхүүгийн байгууллагуудын хооронд санхүүгийн мэдээллийг стандартчилан, өндөр нууцлалтай, найдвартай солилцдог дэлхийн хамгийн том санхүүгийн нэгдсэн сүлжээ юм. 2014 оны байдлаар, тус сүлжээнд 225 орны 10,000 гаруй банк, санхүүгийн байгууллагууд нэгдсэн байна.

      Улаанбаатар хотын банк нь SWIFT сүлжээг ашиглан гадаадын өндөр зэрэглэлийн 8 корреспондент банкинд байрших ностро дансдаараа дамжуулан гадаад төлбөр тооцоог ажлын 1-3 өдрийн дотор гүйцэтгэж байна.

SWIFT үйлчилгээний давуу тал:

- SWIFT компанийн үйлчилгээний төвүүд дэлхийн хэд хэдэн улс орнуудад төвлөрч сүлжээний тогтвортой ажиллагааг хангадаг тул аюулгүй;

- Бэлэн болон бэлэн бусаар дүн харгалзахгүй гуйвуулга хийх / хүлээн авах;

- Хамгийн түгээмэл хэрэглэгддэг 6 төрлийн гадаад валютаар төлбөр гүйцэтгэх;

- Үйлчилгээний шимтгэл өрсөлдөхүйц бага;

- Хурдан шуурхай, найдвартай;

- Дэлхийн аль ч улс орноос төлбөр хүлээн авах эсвэл шилжүүлэх;

- Гуйвуулга шилжүүлгийн талаар лавлагаа, мэдээллээр хангах;

Свифт сүлжээнд гуйвуулга хийхэд анхаарах зүйлс:

- Swift –р гадаад руу шилжүүлэг хийхэд хүлээн авагчийн банкнаас хамаарч нэг болон түүнээс дээш банкаар дамжин төлөгддөг.

- OUR үйлчилгээг авсан тохиолдолд таны шилжүүлэх гүйлгээ зөвхөн манай харилцагч банкны шимтгэлээс чөлөөлөгдөнө. Хэрэв таны шилжүүлгийн эцсийн хүлээн авагчийн банк нь манай харилцагч банк байх тохиолдолд бүтэн дүнгээрээ хүлээн авагчид очих боломжтой юм.

- OUR үйлчилгээг авахгүй тохиолдолд гуйвуулагч зөвхөн өөрийн банкны шимтгэлийг төлнө. Хүлээн авагчид мөнгөн дүнгээс хасагдаж очно.

- Евро-ийн гүйлгээнд дамжуулагч банкны шимтгэлийг төлөхгүй шилжүүлэг хийж буй тохиолдолд дамжуулагч банкуудын авсан шимтгэлийг бид хариуцахгүй болно.

- Хэрэв таны шилжүүлсэн банк нь банкны кодтой бол гадаад гуйвуулгын баримтны банкны код хэсэгт заавал бөглөх.(Жишээ нь: Америк-ABA, Routing number; Герман:BLZ код гэх мэт.)

 

Гадаад руу шилжүүлэг хийх: Хураамж   Төлбөр гуйвуулагч нь эхний дамжуулагч банкны шимтгэлээ даах тохиолдолд /OUR/ Хураамж
USD 1-5,000 ам.доллар 9,000 ₮ Ам.доллар шилжүүлэхэд /дүн харгалзахгүй/ 15 USD
5,001-100,000 ам.доллар 19,000 ₮ Юань шилжүүлэхэд /дүн харгалзахгүй/ 70 CNY
100,001 ам.доллараас дээш 29,000 ₮ Евро шилжүүлэхэд /Герман дотор/
CNY 100,000 юань хүртэл 8,000 ₮
  • 1-2,500 евро
6 EUR
100,001 юаниас дээш 17,000 ₮
  • 2,501-12,500 евро
12 EUR
EUR 1-5,000 евро 9,000 ₮
  • 12,501-50,000 евро
25 EUR
5,001-100,000 евро 19,000 ₮
  • 50,001 еврогоос дээш
40 EUR
100,001 еврогоос дээш 24,000 ₮ Евро шилжүүлэхэд /Бусад улс руу - дүн харгалзахгүй/ 25 EUR
KRW 1-5,000,000 вон 10,000 ₮ + 1.5% (бэлэн валют тушааж шилжүүлэг хийхэд) Вон шилжүүлэхэд /дүн харгалзахгүй/ 20,000 KRW
5,000,001 воноос дээш Иен шилжүүлэхэд
JPY 1-500,000 иен 10,000 ₮
  • 1-5,000,000 иен         /Харилцагч банк руу/

2,500 JPY

  • 5,000,001 иенээс дээш /Харилцагч банк руу/

0.05 хувь

500,001 иенээс дээш 15,000 ₮
  • 1-5,000,000 иен /Бусад банк руу/
4,000 иен
  • 5,000,001 иенээс дээш /Бусад банк руу/
0.1%
RUB Рубль /дүн харгалзахгүй/ 15,000 ₮+ 1.5% (бэлэн валют тушааж шилжүүлэг хийхэд) Рубль шилжүүлэхэд 15 USD
Харилцагчийн даалгавраар төлбөрийг буцаах хүсэлтийг мэдэгдэх, гадаадын банкинд төлбөрийн залруулга явуулах, лавлагаа хийхэд Хураамж
1 Ам.доллар 30 USD
2 Юань 50 CNY
3 Евро 30 EUR
4 Вон 35,000 KRW
5 Иен 7,500 JPY
6
Рубль 25 EUR

Анхаарах зүйлс: Хүлээн авагчийн дансанд нэгэнт гүйцэтгэгдсэн шилжүүлгийг банк данс эзэмшигчийн зөвшөөрлийг үндэслэн буцаадаг тул энэхүү үйлчилгээнд баталгаа өгөхгүй. Шилжүүлэг буцаагдаагүй тохиолдолд үйлчилгээний шимтгэлийг буцаан олгохгүй болохыг анхаарна уу.

ЗАРИМ ОРНУУД РУУ ТӨЛБӨР ШИЛЖҮҮЛЭХЭД АНХААРАХ ЗҮЙЛС

Хятад руу гадаад гуйвуулга хийхэд анхаарах зүйл

- Мөнгө угаалт болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагааны эсрэг олон улсын хууль, тогтоомжийн дагуу төлбөр гуйвуулагч болон хүлээн авагчийн дэлгэрэнгүй хаяг, утасны дугаарыг бичих шаардлагатай.

- Төлбөрийн зориулалтыг тодорхой бичих /Тодорхой бус байсны улмаас гүйлгээг саатуулдаг тул ямар бараа бүтээгдэхүүний төлбөр болохыг тодорхой зааж байх/

- Хятадын хууль тогтоомж, санхүүгийн зохицуулалтын дагуу БНХАУ руу компаниас хувь хүнд гуйвуулга хийхийг хориглосон байдгийг анхаарах.
- Хятадын хууль тогтоомж, санхүүгийн зохицуулалтын дагуу 50,000.00 ам.доллароос дээш дүнтэй төлбөрийг хувь хүнд олгохыг хориглосон байдаг.
- Хятадын банкууд хүлээн авагч компаний үйл ажиллагаа хэвийн, зөрчилгүй, уг гүйлгээний худалдааны гэрээ зэргийг шалгаж байж тухайн хүлээн авагчид мөнгийг олгодог тул зарим тохиолдолд бичиг баримтын зөрчилтэй байгууллагын дансанд гүйлгээг оруулахгүй буцааадаг болно.

ОХУ руу гуйвуулга хийхэд анхаарах зүйл
  • БИК-BIK код
  • КОР/СЧЕТ-Хүлээн авагч банкны клирингийн дансны дугаар-20 оронтой 30101**************
  • РАСЧЕТ/СЧЕТ-Хүлээн авагчийн дансны дугаар
  • ИНН/КРР-INN дугаар буюу хүлээн авагчийн “татвар төлөгчийн дугаар”
Солонгосруу гуйвуулга хийхэд анхаарах зүйл
  • Солонгосын Воны гадаад шилжүүлэг бутархай дүнгээр хийгдэхгүй болохыг анхаарна уу.
  • 20,000 ам доллартай тэнцэх буюу түүнээс дээш хэмжээний Солонгосын вон шилжүүлэхэд тухайн шилжүүлэгтэй холбоотой баримтыг (төлбөрийн     нэхэмжлэх, гэрээ г.м) дамжуулагч банк руу факсаар илгээх тул холбогдох баримтыг авч ирэх шаардлагатай.
  • 20,000.00 буюу түүнээс доош дүнтэй солонгосын вон /KRW/-ы шилжүүлэг хийх тохиолдолд шилжүүлэгч дамжуулагч банкны шимтгэлийг хариуцахгүй гэсэн нөхцөлтэйгээр шилжих боломжгүй болохыг анхаарна уу.
Европ улсууд руу гуйвуулга хийхэд анхаарах зүйл
  • Европын улс орнууд IBAN/INTERNATIONAL BANK ACCOUNT NUMBER/ буюу олон улсын дансны дугаарыг ашиглан төлбөр хүлээн авдаг тул харилцагч та европын аль нэг орон руу мөнгө шилжүүлэхэд хүлээн авагч тал заавал IBAN кодтой байх шаардлагатай.
Жишээ нь: DE96 72069274 0006427391
DE-Герман улсыг илэрхийлэх үсэг
72069274-Хүлээн авагч банкны код
0006427391-Хүлээн авагч авагчийн дансны дугаар

Мөнгө шилжүүлэх:

  • Харилцагч та гадаад гуйвуулгын маягт бөглөнө.
  • Хүлээн авагчийн нэр, банкны мэдээлэл, дансны дугаар болон дамжуулагч банкны мэдээлэл зэргийг бичнэ

Мөнгө хүлээн авах:

Улаанбаатар хотын банкны S.W.I.F.T хаяг:  ULAANBAATAR CITY BANK OF MONGOLIA,

ULAANBAATAR, MONGOLIA

S.W.I.F.T код:  CIBMMNUB

 

2019-01-30

Мэдээлэл
АВАРГУУД ТОДОРЛОО
Эрхэм харилцагч нарын анхааралд

2019 оны 08 сарын 15-ны өдөр буюу маргааш БНСУ даяар бүх нийтийн амралтын өдөр байдаг тул Монгол дахь элчин сайдын яам болон визний төвүүд амарна.

Эрхэм харилцагч нарын анхааралд /Сүлжээ тасалдах тухай/

2019 оны 08 сарын 14-өөс 2019 оны 08 сарын 15-нд шилжих шөнийн 00:00-02:30 цагийн хооронд Монголбанкнаас "Төлбөрийн системийн шинэчлэл" хийгдэнэ.

Харилцагч танд илүү тав тухтай боллоо
Бусад мэдээлэл
© Copyright 2013. Ulaanbaatar City Bank. 
Live Helper Chat Close