Кредит карт   Ханш   Банкны салбарууд   Холбоо барих   Сайтын бүтэц
  Байгууллага   Иргэд   Интернэт банк   КҮБ дансны хуулга   Бусад мэдээлэл  
УБХБ Арилжааны ханш - 2020/02/18
Валют Бэлэн бус Бэлэн
Авах Зарах Авах Зарах
USD 2,753.00 2,760.00 2,753.00 2,764.00
EUR 2,954.00 3,025.00 2,951.00 3,031.00
GBP 3,543.00 0.00 3,531.00 0.00
JPY 24.78 25.47 24.70 25.56
CNY 393.00 396.00 393.00 396.60
CHF 2,767.00 0.00 2,757.00 0.00
RUB 42.60 44.20 42.30 44.90
KRW 2.29 2.38 2.26 2.38
HKD 351.00 0.00 350.00 0.00
AUD 1,815.00 0.00 1,808.00 0.00
XAU 0.00 0.00 139,870.28 0.00
XAG 0.00 0.00 1,489.30 0.00
Улаанбаатар Хотын Банк

ОЮУНЫ ӨМЧӨӨ БАРЬЦААЛЖ ЗЭЭЛ АВДАГ БОЛЛЛОО

"Өрсөлдөөн дэх оюуны өмчийн үнэ цэнэ” сэдэвт онол, практикийн анхдугаар хурал өчигдөр МУИС-н номын сангийн байранд болж өнгөрлөө. Хурлын үеэр оюуны өмчийг хуулиар хамгаалах, эдийн засгийн эргэлтэд хэрхэн оруулах талаар төр болон хувийн хэвшлийн төлөөлөгч нар хэлэлцсэн юм. 

Хурлын үеэр Улаанбаатар Хотын Банкыг онцоллоо. Улаанбаатар Хотын Банк нь импортын барааг орлох үйлдвэрлэл эрхэлж буй  бизнес эрхлэгч нарт  “Барааны тэмдэг барьцаалсан зээлийг” арилжааны банкууд дундаас анх удаа олгож эхэлсэн. Ингэснээр оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах бодит алхам боллоо гэдгийг хэлэлцүүлэгт оролцогч нар цохон тэмдэглэсэн юм.

Э.Шинэбаяр: Улаанбаатар Хотын Банкны Бүтээгдэхүүн Хөгжлийн Хэлтсийн Захирал

Улаанбаатар хотын банк нь 20 жилийн ойн хүрээнд банкны системд анх удаа “Барааны тэмдэг буюу оюуны өмч”-г барьцаалан 50 сая хүртэлх төгрөгийн зээлийн бүтээгдэхүүн гаргасан юм. Зах зээлд анх удаа нэвтэрсэн энэхүү бүтээгдэхүүн маань өнгөрсөн гурван сарын хугацаанд маш олон бизнес эрхлэгчийн гарт хүрээд байна. Төрийн зүгээс хууль эрх зүйн тал дээр шаардлагатай асуудлуудыг зохицуулбал зөвхөн барааны тэмдэг гэдгээр зээлийн бүтээгдэхүүн хязгаарлагдахгүй. Цааш нь илүү хөгжүүлж барьцаа болон нөхцөл шаардлагыг сайжруулах боломжтой юм.

Э.Анхгэрэл: "Бөбүн трейд" ХХК-ийн Гүйцэтгэх Захирал

Манай "Бөбүнэ" ааруулан чихрийн үйлдвэр маань энэ жил "Mongol HD" телевизийн "Шарк Танк" төсөлд оролцож Энхтүвшин шарк болон Чинбат шаркаас 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авч чадсан. Энэхүү хөрөнгө оруулалтаа үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд ашигласан юм. Үйлдвэрийн тоног төхөөрөмжөө шинэчилсэнтэй холбоотой бүтээгдэхүүн дээрээ шинэчлэлт хийх шаардлага гарсан. Ингээд өөрийн брэндийн барааны тэмдэгтээ барьцаалан УБХБанкнаас 50 сая төгрөг зээлсэн. Үндэсний үйлдвэрлэлийг ингэж бодитой дэмжиж байгаад бид баяртай байгаа.

 

2019-04-30

Мэдээлэл
2006 оны 20,000 төгрөгийн дэвсгэртийг гүйлгээнээс татна

Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар 2006 онд үйлдвэрлэгдсэн 20,000-тын дэвсгэртүүдийг 2020 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн гүйлгээнээс татахаар боллоо.

Шинэчилсэн хамгаалалтын элемент бүхий мөнгөн тэмдэгтүүд гүйлгээнд гаргана.
Өөрийгөө хайрлах боломж

Сүүлийн жилүүдэд залууст зориулсан үйлчилгээний байгууллагын тоо эрчимтэй нэмэгдэх болсон.

Илүү хялбар, илүү ухаалаг сонголт

Их хотын завгүй амьдралд хүмүүс бидний хэрэглээ илүү ухаалаг болсоор.

Бусад мэдээлэл
© Copyright 2013. Ulaanbaatar City Bank. 
Live Helper Chat Close