Ханш   Банкны салбарууд   Холбоо барих   Сайтын бүтэц
  Байгууллага   Иргэд   Интернэт банк   КҮБ дансны хуулга   Бусад мэдээлэл  
УБХБ Арилжааны ханш - 2019/09/20
Валют Бэлэн бус Бэлэн
Авах Зарах Авах Зарах
USD 2,664.00 2,670.00 2,664.00 2,673.00
EUR 2,917.00 2,977.00 2,914.00 2,987.00
GBP 3,306.00 0.00 3,294.00 0.00
JPY 24.35 24.86 24.27 24.95
CNY 375.20 377.80 375.20 378.40
CHF 2,651.00 0.00 2,641.00 0.00
RUB 41.00 42.20 40.80 42.80
KRW 2.19 2.27 2.16 2.28
HKD 338.00 0.00 336.00 0.00
AUD 1,781.00 0.00 1,775.00 0.00
XAU 0.00 0.00 128,492.63 0.00
XAG 0.00 0.00 1,437.47 0.00
Улаанбаатар Хотын Банк

Улаанбаатар хотын банк олимпод оролцох баг тамирчдаа дэмжлээ

     Улаанбаатар хотын банк 2016 оны “Рио де Жанейро” хотод зохион байгуулагдах 31 дэх удаагийн зуны олимпийн наадамд оролцох баг тамирчдаа дэмжих “Олимпийн хөгжлийг дэмжих сан”-гийн цомыг 05 дугаар сарын 16-ны өдрөөс 30-ны өдөр хүртэлх хугацаанд хүлээн авсан бөгөөд тус цомыг банкинд аялах өдрүүдэд дараах ажлуудыг амжилттай хийж гүйцэтгэлээ. 

     Монгол улсын ирээдүй болсон хүүхэд, багачууддаа зориулан олимпийн наадмын нэгэн төрөл болох сагсан бөмбөгийн спортыг сурталчилах нээлттэй хичээлийг ерөнхий боловсролын сургуулиудад Монгол улсын шигшээ багийн тамирчдын хамт зохион байгуулсан нь багш сурган хүмүүжүүлэгчид болон сурагчдын талархалыг хүлээсэн ажил болсон.

     Мөн харилцагчид болон банкны ажилтнуудын хамт МУ-н гавъяат тамирчин, Хөдөлмөрийн баатар П.Сэрдамбатай “Olymp talk” нэртэй чөлөөт уулзалтыг зохион байгуулж Монгол улсын спортын хөгжил болон Олимпийн амжилтын талаарх яриа өрнүүллээ. Тэрээр “Энэхүү цомыг орон даяар аялуулах үйл ажиллагаа нь Тамирчин хүний мөрөөдөлдөө хүрэх хүсэл эрмэлзэл, цуцалтгүй дайчин зан чанар нь амжилтад хэрхэн хөтөлдөг талаар бусдад үлгэр дууриалал болж нийгэмд эерэг нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болж байна” хэмээн бидний ажлыг дэмжиж буйгаа илэрхийлж байсан юм.

     Банкны нийт ажилтан албан хаагчиддаа спорт, олимпизмийг таниулах зорилготойгоор тус сангийн нэрэмжит цомыг банкны нийт салбар, тооцооны төвүүдээр тойруулж аялуулахын зэрэгцээ нийт ажилтан, албан хаагчид өөрсдийн санаачлагаар “Сайн дурын хандивын хайрцаг” нээж, баг тамирчиддаа зориулан “Дурсгалын дэвтэр”-т ерөөлийн үгээ бичиж дурсгав.

     Ажилчдынхаа чөлөөт цагийг зөв боловсон, спортлог өнгөрүүлэхэд ямагт анхаарч байдаг Улаанбаатар хотын банк Ерөнхий сайдын нэрэмжит “Олимпийн хөгжлийг дэмжих сан”-гийн нэрэмжит цомыг Богд банкинд хүлээлгэн өглөө.

“Олимпийн хөгжлийг дэмжих сан”-гийн Гүйцэтгэх захирал Наранбаатар: “Ерөнхий сайдын нэрэмжит цом маань Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй нийт ААН-үүдээр аялж байгаа нь баг тамирчдад маань шаардлагатай боловч улсын төсөвт суугаагүй зардлуудыг шийдвэрлэхэд ихээхэн дэм болж байгаа”-г дуулгаж талархлаа илэрхийллээ.

2016-05-31

Мэдээлэл
Эрхэм харилцагч нарын анхааралд

2019 оны 08 сарын 15-ны өдөр буюу маргааш БНСУ даяар бүх нийтийн амралтын өдөр байдаг тул Монгол дахь элчин сайдын яам болон визний төвүүд амарна.

Эрхэм харилцагч нарын анхааралд /Сүлжээ тасалдах тухай/

2019 оны 08 сарын 14-өөс 2019 оны 08 сарын 15-нд шилжих шөнийн 00:00-02:30 цагийн хооронд Монголбанкнаас "Төлбөрийн системийн шинэчлэл" хийгдэнэ.

Харилцагч танд илүү тав тухтай боллоо
МЭДЭГДЭЛ
Бусад мэдээлэл
© Copyright 2013. Ulaanbaatar City Bank. 
Live Helper Chat Close