Ханш   Банкны салбарууд   Холбоо барих   Сайтын бүтэц
  Байгууллага   Иргэд   Интернэт банк   КҮБ дансны хуулга   Бусад мэдээлэл  
УБХБ Арилжааны ханш - 2019/05/23
Валют Бэлэн бус Бэлэн
Авах Зарах Авах Зарах
USD 2,642.00 2,649.00 2,642.00 2,652.00
EUR 2,922.00 2,983.00 2,919.00 2,993.00
GBP 3,318.00 0.00 3,307.00 0.00
JPY 23.70 24.19 23.61 24.28
CNY 380.00 383.00 380.00 383.80
CHF 2,575.00 0.00 2,566.00 0.00
RUB 40.40 41.60 40.00 42.20
KRW 2.18 2.26 2.15 2.28
HKD 332.00 0.00 331.00 0.00
AUD 1,785.00 0.00 1,779.00 0.00
XAU 0.00 0.00 108,153.01 0.00
XAG 0.00 0.00 973.19 0.00
Улаанбаатар Хотын Банк

Эрхэм харилцагчдын анхааралд /НӨАТ-ын урамшууллын системд хамрагдах талаар мэдээлэл/

Иргэдэд татварын өгөөжийг илүү хүртээмжтэй болгох үүднээс Улсын Их Хурлын хаврын чуулганаар “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хуулийг шинэчлэн баталсан. Уг хуулинд иргэд худалдан авсан бараа, үйлчилгээндээ төлсөн НӨАТ-ын дүнгийн 20 хүртэлх хувийг буцаан авах, төлбөрийн баримтаараа сугалаанд оролцох тухай заалтуудыг нэмж тусгасан байна.

Энэхүү буцаан олголт, урамшууллын системийн хэрэгжилтийг үр дүнтэй ажил болгох үндсэн дээр Татварын ерөнхий газрын дэргэд “Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем хөгжүүлэх” төслийн нэгжийг Засгийн газрын 285 тоот тогтоолоор байгуулсан.

Тус ажлын хэсэг арилжааны банкуудтай хамтран картаар хийсэн бэлэн бус орлогыг баталгаажуулж буцаан олголтын урамшууллыг иргэн бүрт олгох зорилготойгоор ажиллаж байна. 

“Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хуулийн шинэчилсэн найруулга нь 2016 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд Улаанбаатар хотын банкны харилцагч та тус урамшуулалд хамрагдахыг хүсвэл Улаанбаатар хотын банкны өөрт ойрхон салбар, нэгжид өөрийн биеэр очиж “Харилцагчийн зөвшөөрөл” маягтыг бөглөж гарын үсгээр баталгаажуулан өгнө үү.  

Анхааруулга: Харилцагч та “Харилцагчийн зөвшөөрөл” маягтыг бөглөж баталгаажуулаагүй тохиолдолд банкнаас таны мэдээллийг татварын албанд явуулах боломжгүй гэдгийг анхаарна уу. Учир нь таны данс болох картын мэдээлэл нь хувь хүний мэдээллийн нууцтай холбоотой тул банкны зүгээс таны гарын үсгээр баталгаажуулсан зөвшөөрөлгүйгээр татварын алба руу мэдээлэл явуулах боломжгүй юм. 

 

“Харилцагчийн зөвшөөрөл” маягтыг эндээс татаж авна уу.  

2015-12-02

Мэдээлэл
Улаанбаатар хотын банк ТОП-100 аж ахуйн нэгжийн нэгээр дахин шалгарлаа.
ШИНЭЧЛЭГДСЭН VISA КАРТ
ОЮУНЫ ӨМЧӨӨ БАРЬЦААЛЖ ЗЭЭЛ АВДАГ БОЛЛЛОО
“Шилдэг оюутан – 2019” тэмцээний ялагч тодорлоо
Бусад мэдээлэл
© Copyright 2013. Ulaanbaatar City Bank. 
Live Helper Chat Close