Ханш   Банкны салбарууд   Холбоо барих   Сайтын бүтэц
  Байгууллага   Иргэд   Интернэт банк   КҮБ дансны хуулга   Бусад мэдээлэл  
УБХБ Арилжааны ханш - 2019/09/22
Валют Бэлэн бус Бэлэн
Авах Зарах Авах Зарах
USD 2,664.00 2,670.00 2,664.00 2,673.00
EUR 2,917.00 2,980.00 2,914.00 2,990.00
GBP 3,306.00 0.00 3,294.00 0.00
JPY 24.35 24.86 24.27 24.95
CNY 375.20 377.80 375.20 378.40
CHF 2,651.00 0.00 2,641.00 0.00
RUB 41.00 42.20 40.80 42.80
KRW 2.19 2.28 2.16 2.29
HKD 337.00 0.00 336.00 0.00
AUD 1,781.00 0.00 1,775.00 0.00
XAU 0.00 0.00 0.00 0.00
XAG 0.00 0.00 0.00 0.00
Улаанбаатар Хотын Банк

Жил бүрийн 10 дугаар сарын 31-ний өдөр “ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР”

“Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг 1924 оноос хойш жил бүрийн 10 сарын 31-ний өдөр дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлэхдээ банк санхүүгийн байгууллагууд иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор ирээдүйдээ зориулан хуримтлал бий болгохын ач тусыг сурталчилан таниулах арга хэмжээг зохион байгуулж иржээ.

Манай улсын хувьд анх 2012 онд Монголын Банкны Холбоо энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх санаачлагыг гаргаж, нийт иргэдээ банкинд хадгаламж нээлгэх, эсхүл хуримтлалаа нэмэгдүүлэх зэргээр өөрсдийн ирээдүйн төлөө бодитой алхам хийхийг уриалж ирсэн юм.

Улаанбаатар хотын банк нь 2014 оноос эхлэн Монголын Банкны Холбоо, Хадгаламжийн Даатгалын Корпораци болон гишүүн банкуудтай хамтран “Ирээдүйдээ итгэлтэй Банкиндаа хадгаламжтай Монгол иргэн” уриан дор энэхүү өдрийг тохиолдуулан хуримтлалын өдөрлөг, бусад арга хэмжээг зохион байгуулж, иргэд, олон нийтэд хуримтлал гэж юу болох, хуримтлал хэрхэн үүсгэх, хуримтлалын ач холбогдолын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж ирсэн байна.

Тус өдөрлөгийн хамтран зохион байгуулагч Хадгаламжийн Даатгалын Корпораци нь 2013 онд иргэдийн хадгаламжийг эрсдэлээс хамгаалах зорилготой үүсгэн байгуулагдсан төрийн өмчит байгууллага юм. Арилжааны банкууд Хадгаламжийн Даатгалын Корпорацийн гишүүн банк болсноор иргэн таны хадгаламж аливаа эрсдэлээс бүрэн хамгаалагдаж байна.

Иргэн та мөнгөө банкинд хадгалах нь ашигтай бөгөөд хамгийн эрсдэлгүй найдвартай арга юм. Учир нь та аль ч банкинд мөнгөө хадгалуулсан таны 20 сая хүртэлх мөнгөн хадгаламж Хадгаламжийн Даатгалын Корпорацийн даатгалаар хамгаалагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, банкууд харилцагч бүрийнхээ өмнөөс 20 сая хүртэлх мөнгөн хадгаламжийг даатгалд хамруулсан учраас аливаа эрсдэл учирсан тохиолдолд харилцагч бүр банкинд хадгалуулсан мөнгөн хадгаламжаа эргүүлэн авах боломжтой юм.

Иргэн та өөрийн ирээдүйн төлөө өнөөдрөөс хуримтлал үүсгэн Дэлхийн хадгаламжийн өдрийг бидэнтэй хамт тэмдэглэн өнгөрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

 

Монголын Банкны Холбоо

2015-10-27

Мэдээлэл
Эрхэм харилцагч нарын анхааралд

2019 оны 08 сарын 15-ны өдөр буюу маргааш БНСУ даяар бүх нийтийн амралтын өдөр байдаг тул Монгол дахь элчин сайдын яам болон визний төвүүд амарна.

Эрхэм харилцагч нарын анхааралд /Сүлжээ тасалдах тухай/

2019 оны 08 сарын 14-өөс 2019 оны 08 сарын 15-нд шилжих шөнийн 00:00-02:30 цагийн хооронд Монголбанкнаас "Төлбөрийн системийн шинэчлэл" хийгдэнэ.

Харилцагч танд илүү тав тухтай боллоо
МЭДЭГДЭЛ
Бусад мэдээлэл
© Copyright 2013. Ulaanbaatar City Bank. 
Live Helper Chat Close