Ханш   Банкны салбарууд   Холбоо барих   Сайтын бүтэц
  Байгууллага   Иргэд   Интернэт банк   КҮБ дансны хуулга   Бусад мэдээлэл  
УБХБ Арилжааны ханш - 2019/07/20
Валют Бэлэн бус Бэлэн
Авах Зарах Авах Зарах
USD 2,658.00 2,664.00 2,658.00 2,668.00
EUR 2,966.00 3,026.00 2,963.00 3,037.00
GBP 3,309.00 0.00 3,298.00 0.00
JPY 24.45 24.97 24.37 25.05
CNY 385.70 388.20 385.70 388.80
CHF 2,669.00 0.00 2,659.00 0.00
RUB 41.80 42.90 41.60 43.60
KRW 2.22 2.30 2.19 2.31
HKD 336.00 0.00 335.00 0.00
AUD 1,841.00 0.00 1,834.00 0.00
XAU 0.00 0.00 0.00 0.00
XAG 0.00 0.00 0.00 0.00
Улаанбаатар Хотын Банк

Монгол улсын тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн зарчмуудын хүрээнд зарим арга хэмжээг хамтран хэрэгжүүлэхээр банкууд гарын үсэг зурлаа.

Банкууд 2015 оны I улирлаас эхлэн өөрсдийн үйл ажиллагаандаа Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн зарчмуудыг нэвтрүүлж, үр дүнтэй хэрэгжүүлэхийг зорин тодорхой арга хэмжээнүүдийг үе шаттайгаар нэгдсэн байдлаар хэрэгжүүлж, хамтран ажиллахаар шийдвэрлэсэн юм.

Энэхүү шийдвэрүүдийг нэгдсэн байдлаар хэрэгжүүлэхээ баталгаажуулан нийт банкны удирдлага “Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн гишүүдээс хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний баримт бичиг”-т гарын үсэг зурах арга хэмжээг 2015 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 11:00 цагт Монголын Банкны Холбооны байранд амжилттай зохион байгууллаа.

ТоС-ийн гишүүн банкууд энэхүү шийдвэрийн дагуу зарим харилцагчийн байгаль орчин, нийгмийн эрсдэлийг тооцоолдог болох, уул уурхай, барилга, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэр зэрэг байгаль орчин, нийгмийн өндөр эрсдэлтэй салбаруудад тусгай шаардлагуудыг тавих, мөн банк өөрөө үлгэрлэн манлайлах хүрээнд банкны үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, ус, цаас, эрчим хүчний хэмнэлттэйгээр банкны үйл ажиллагааг явуулах гэх мэт хэд хэдэн тодорхой ажлыг хэрэгжүүлэх юм.

Тухайлбал, барилгын салбарын төсөл хэрэгжүүлэгчээс барилга байгууламжийн нийт талбайн 20-иос доошгүй хувийг ногоон байгууламж байхаар ерөнхий төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлэх зэрэг Монгол Улсын стандарт байдаг боловч бодит амьдрал дээр хэрэгжүүлэх, хянахад хүндрэлтэй байдаг шаардлагуудыг банкнаас зээл олгохдоо нэмэлт нөхцөл болгох замаар харилцагчийн байгаль орчин, нийгмийн эрсдэлийг үнэлж, үүсч болох эрсдэлээс хамгаалах, удирдах, хэрэгжүүлэхийг дэмжиж ажиллах юм. Мөн банкнаас зарим төсөл хэрэгжүүлэгчид нэмэлт шаардлага тавих буюу ажилтныхаа нийгмийн даатгалын шимтгэлийг холбогдох хуульд заасны дагуу бүрэн төлдөг байх, тэдгээрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доошгүй цалин хөлсийг олгодог байх, ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журам, зааварчилгаатай байх зэргийг нийгмийн асуудлын хүрээнд шалгуур болгож, хэрэгжилтийг дэмжин ажиллах юм.

Банк нь харилцагчийн эрсдэлийг тооцоолохоос гадна өөрөө нийгэмд үлгэрлэл үзүүлэх зорилгоор банкны төв байр болон шинээр нээгдэх салбар нэгжүүдэд тэргэнцэртэй иргэдэд зориулсан зам, гарцыг бий болгох, тодорхой тооны АТМ-ыг харааны бэрхшээлтэй иргэдэд ашиглах боломжтой болгох буюу ярьдаг болгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэд банкны салбараар дараалал харгалзахгүй үйлчлүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх, Монгол Улсад импортоор оруулж ирж буй 10-аас дээш жилийн насжилттай суудлын авто машиныг зээлээр санхүүжүүлэхээс татгалзах   болон бусад ажлуудыг зохион байгуулж, мөн өнгөрсөн онд эхлүүлсэн “Банк төгөл” аяныг үргэлжлүүлэн банкны салбарын хэмжээнд мод тарих ажлыг зохиохоор төлөвлөж байна.

Уг хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Монголбанк, Нийслэлийн удирдлагаас ТоС-ийн хөтөлбөрт бодлогын дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд эдгээр байгууллагын төлөөлөл мөн арга хэмжээнд оролцлоо.

Олон улсын энэ хандлагыг Монгол Улс хэрэгжүүлж эхэлж буй нь ирээдүйдээ оруулж буй эерэг бөгөөд бодит хөрөнгө оруулалт болохын зэрэгцээ даян дэлхийн ногоон хөгжлийн үйлст нэгдэж буй том алхам юм.

Монголын Банкны Холбоо

2015-03-06

Мэдээлэл
МЭДЭГДЭЛ
Эрхэм харилцагч нарын анхааралд
Олон Улсын Виза Картын Эрүүл мэндийн Хөтөлбөр (Visa Mongolia Medical Program)
Одонтой ээжүүдийн хүүхдүүд даатгагдлаа
Бусад мэдээлэл
© Copyright 2013. Ulaanbaatar City Bank. 
Live Helper Chat Close