Ханш   Банкны салбарууд   Холбоо барих   Сайтын бүтэц
  Байгууллага   Иргэд   Интернэт банк   КҮБ дансны хуулга   Бусад мэдээлэл  
УБХБ Арилжааны ханш - 2019/07/23
Валют Бэлэн бус Бэлэн
Авах Зарах Авах Зарах
USD 2,660.00 2,664.00 2,660.00 2,668.00
EUR 2,955.00 3,013.00 2,952.00 3,024.00
GBP 3,298.00 0.00 3,287.00 0.00
JPY 24.40 24.90 24.32 24.98
CNY 386.00 388.20 386.00 388.80
CHF 2,665.00 0.00 2,656.00 0.00
RUB 41.60 42.80 41.40 43.50
KRW 2.23 2.30 2.19 2.31
HKD 336.00 0.00 335.00 0.00
AUD 1,842.00 0.00 1,836.00 0.00
XAU 0.00 0.00 121,045.20 0.00
XAG 0.00 0.00 1,115.08 0.00
Улаанбаатар Хотын Банк

ТоС-ийн гишүүд мэдэгдэл хийнэ.

Өнгөрсөн оны 12 сард зохион байгуулагдсан “Монгол Улсын Тогтвортой Санхүүжилтийн Форум 2014” арга хэмжээний үеэр нийт банкууд 2015 оны I улирлаас эхлэн өөрсдийн үйл ажиллагаандаа Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн зарчмуудыг нэвтрүүлж, хөрөнгө оруулалт хийх, зээл олгох зэрэг аливаа санхүүгийн шийдвэр гаргахдаа тухайн бизнесийн үйл ажиллагаа нь байгаль орчин, нийгэмд сөрөг нөлөөтэй эсэхийг харгалзаж байх, хэрэв ноцтой хохирол учруулахаар бол санхүүжүүлэхээс татгалзах, түүнчлэн банкны дотоод үйл ажиллагааг байгаль орчин, нийгэмд ээлтэйгээр явуулж үлгэрлэн манлайлах зарчмуудыг баримтлан ажиллахаа олон нийтэд зарласан билээ.

Эдгээр зарчмуудыг үр дүнтэй хэрэгжүүлэхийг зорин ТоС гишүүн байгууллагуудаас тодорхой арга хэмжээнүүдийг үе шаттайгаар нэгдсэн байдлаар хэрэгжүүлж, хамтран ажиллахаар шийдвэрлэсний дагуу уг ажлуудыг танилцуулах “ТоС-ийн гишүүдийн мэдэгдэл” арга хэмжээг 2015 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 11:00 цагт Монголын Банкны Холбооны байранд зохион байгуулах гэж байна.

 ТоС-ийн гишүүн банкууд энэхүү шийдвэрийн дагуу аливаа харилцагчийн байгаль орчин, нийгмийн эрсдэлийг тооцоолдог болох, уул уурхай, барилга, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэр зэрэг байгаль орчин, нийгмийн өндөр эрсдэлтэй салбаруудад тусгай шаардлагуудыг тавих, мөн банк өөрөө үлгэрлэн манлайлах хүрээнд банкны үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, ус, цаас, эрчим хүчний хэмнэлттэйгээр банкны үйл ажиллагааг явуулах гэх мэт хэд хэдэн тодорхой ажлыг хэрэгжүүлэх юм.

Дээрх шийдвэрүүдийг нэгдсэн байдлаар хэрэгжүүлэхээ баталгаажуулан “ТоС-ийн гишүүдийн мэдэгдэл” арга хэмжээний үеэр нийт банкны удирдлага “Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн хөтөлбөрийн гишүүдээс хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний баримт бичиг”-т гарын үсэг зурна. Түүнчлэн гарын үсэг зурах ёслолд БОНХАЖЯ, НЗДТГ, Монголбанк зэрэг ТоС-ийн хөтөлбөрт бодлогын дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллаж буй байгууллагуудын төлөөлөл оролцох юм.

2015-03-05

Мэдээлэл
МЭДЭГДЭЛ
Эрхэм харилцагч нарын анхааралд
Олон Улсын Виза Картын Эрүүл мэндийн Хөтөлбөр (Visa Mongolia Medical Program)
Одонтой ээжүүдийн хүүхдүүд даатгагдлаа
Бусад мэдээлэл
© Copyright 2013. Ulaanbaatar City Bank. 
Live Helper Chat Close