Ханш   Банкны салбарууд   Холбоо барих   Сайтын бүтэц
  Байгууллага   Иргэд   Интернэт банк   КҮБ дансны хуулга   Бусад мэдээлэл  
УБХБ Арилжааны ханш - 2019/07/23
Валют Бэлэн бус Бэлэн
Авах Зарах Авах Зарах
USD 2,660.00 2,664.00 2,660.00 2,668.00
EUR 2,955.00 3,013.00 2,952.00 3,024.00
GBP 3,298.00 0.00 3,287.00 0.00
JPY 24.40 24.90 24.32 24.98
CNY 386.00 388.20 386.00 388.80
CHF 2,665.00 0.00 2,656.00 0.00
RUB 41.60 42.80 41.40 43.50
KRW 2.23 2.30 2.19 2.31
HKD 336.00 0.00 335.00 0.00
AUD 1,842.00 0.00 1,836.00 0.00
XAU 0.00 0.00 121,045.20 0.00
XAG 0.00 0.00 1,115.08 0.00
Улаанбаатар Хотын Банк

Нийслэлийн 374 жилийн ойн баярын мэндийг хүргэе!

Эрхэм хүндэт Улаанбаатар хотын иргэд ээ!


Та бүхэнд Нийслэлийн 374 жилийн ойн баярын мэндийг хүргэе.


Манай банк нь анх байгуулагдсан цагаасаа эхлэн Улс орныхоо нийгэм эдийн засгийн хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулсаар ирсний зэрэгцээ Улаанбаатар хотынхоо иргэд, аж ахуйн нэгж байгууллагад банк санхүүгийн бүхий л үйлчилгээг түргэн шуурхай хүргэн ажиллаж ирсэн билээ.

 Нийслэлийн авто тээврийн хэрэгслийн үзлэг, тооллогын ажлыг жил бүр зохион байгуулж, Нийслэлийнхээ бүтээн байгуулалтын их үйлсэд тасралтгүй оролцож,  нийслэлийн төсөв, улсын орлого төвлөрүүлэхэд идэвхи санаачлагатай ажилласаар ирсэн.

Монгол Улсын Засгийн Газраас "Жижиг дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр"–ийн хүрээнд Улаанбаатар хотын банк нь 2009 - 2012 онд Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яам болон Нийслэлийн Засаг Даргын Тамгын газартай тус тус хамтарч ажиллах гэрээний дагуу ажилласны үр дүнд одоогийн байдлаар 280 гаруй үйлдвэрлэл эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжид нийт 40.2 тэрбум орчим төгрөгийн санхүүжилтийг олгосноор Улаанбаатар хотын хэмжээнд 1100 орчим ажлын байр шинээр нэмэгдэж, 2500 орчим ажлын байр хадгалагдсан үзүүлэлттэй байна.

Улаанбаатар хотын агаарын бохирдол шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудлын нэг болсон өнөө үед Засгийн газраас “Улаанбаатар хотын гэр хорооллыг бүсчлэн хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсний дагуу нийслэл хотын бүтээн байгуулалт, иргэдийг орон сууц худалдан авахад нь санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх зэрэг ажлуудыг амжилттай зохион байгуулж ирлээ.

Улаанбаатар хотынхоо хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулан, нийслэлийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжин та бүхэнтэй хамтран ажиллаж байгаадаа баяртай байна.

Их хүрээний дөрвөн хайрханыхаа нөмөр нөөлөгт багтсан, Ижий хатан туулаараа ундаалсан нийслэлчүүд та бүхэндээ чин сэтгэлийн халуун мэндийг дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье.

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ
А.ЭНХМЭНД

2013-10-29

Мэдээлэл
МЭДЭГДЭЛ
Эрхэм харилцагч нарын анхааралд
Олон Улсын Виза Картын Эрүүл мэндийн Хөтөлбөр (Visa Mongolia Medical Program)
Одонтой ээжүүдийн хүүхдүүд даатгагдлаа
Бусад мэдээлэл
© Copyright 2013. Ulaanbaatar City Bank. 
Live Helper Chat Close