Мэдээ, мэдээлэл   Ханш   Аюулгүй байдал   Банкны салбарууд   Холбоо барих   Сайтын бүтэц
  Байгууллага   Иргэд   Интернэт банк   КҮБ дансны хуулга   Оюутны картын захиалга   Бусад мэдээлэл  












Улаанбаатар Хотын Банк

Эскроу данс


Харилцагч хоёр тал хоорондоо тохиролцсоны vндсэн дээр тодорхой нөхцлийн дагуу vйлчилгээ vзvvлэх, эд хөрөнгө худалдах, худалдан авахад хоёр талын хооронд vvсч болох төлбөр тооцооны эрсдэлээс хамгаалах зорилгоор, худалдан авагчийн төлж буй төлбөрийг тvр хугацаагаар байршуулсан банкны дансанд буюу Эскроу дансанд байршуулан, хоёр талын хооронд байгуулсан гэрээний vvрэг бvрэн биелэгдсэний дараа мөнгийг худалдагч талд шилжvvлэх vйлчилгээ юм.

Өөрөөр хэлбэл эскроу данс нь аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хооронд vvсдэг харилцааг зохицуулахад гол үүрэг гүйцэтгэдэг санхvvгийн найдвартай vйлчилгээний хэлбэр юм.

Эскроу дансыг хэрэглэж болох нөхцлvvд:

         Орон сууцны худалдаа

         Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бол

         Тvрээс, санхvvгийн тvрээсийн гэрээ байгуулсан бол

         Ажил гvйцэтгэх гэрээ байгуулсан бол

         Зуучлал болон даалгавар гvйцэтгэх гэрээ байгуулсан бол

         Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бол

         Банкны баталгаа, батлан даалтын гэрээ байгуулсан бол

         Гэрээгээр эд хөрөнгийг бусдын эзэмших, ашиглах, өмчлөх эрхэд шилжvvлэх vйл ажиллагаа явуулж байгаа бол

         Аж ахуйн нэгж, иргэдийн ашгийн болон орлогын хуваарилалтан дахь маргаантай асуудлууд байгаа бол эскроу дансыг ашиглаарай
Эскроу дансны үйлчилгээний нөхцөл:
Данс нээхэд шимтгэлгүй
Эскроу депозит байршуулсаны шимтгэл Худалдан авагч

0,15% (хамгийн багадаа 5.000 төг)

(хамгийн ихдээ 25.000 төг)

Худалдагч

0,15% (хамгийн багадаа 5.000 төг)

(хамгийн ихдээ 25.000 төг0

Эскроу депозитыг шилжүүлэх Тухайн валютаар бэлнээр байршуулаад тухайн валютаар бэлнээр авах Шимтгэлгүй
Тухайн валютаар бэлэн бусаар байршуулаад тухайн валютаар бэлнээр авах “Банкны үйлчилгээний хүү шимтгэлийн ерөний нөхцөл"-ийн 1.1.2-д заасны дагуу шимтгэл авна

Жишээ нь: Иргэд хоорондын орон сууц худалдаалах vед хуурамч ордер буюу орон сууц эзэмших эрхийн бичгийн асуудал, мөн худалдан авагч тал ордероо эхлээд авсан тохиолдолд төлбөрөө дутуу төлөх асуудлууд түгээмэл байдаг учир иргэд орон сууцны худалдааны гэрээ хийхдээ төлбөрийг ямар аргаар хийвэл хоёр тал хоёулаа хохиролгvй байх вэ гэсэн асуудалтай тулгардаг. Энэ бүхэнд эскроу дансыг нээлгэн ашиглавал та санхүүгийн хувьд эрсдэлгүйгээр асуудлаа хялбар шийдэх боломжтой юм. Энэхүү дансныг нээлгэснээр зөвхөн орон сууц ч биш бүх төрлийн худалдааны үйл ажиллагаанд ашиглаж болох юм.

Эскроу дансыг нээлгэхдээ иргэний vнэмлэх болон бусад бичиг баримтын хамт Улаанбаатар хотын банкинд хоёр тал эсвэл хариуцагч тал биеэрээ ирээд тухайн нөхцөл байдалд тохирсон гэрээ байгуулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг:
Улаанбаатар хотын банк
Харилцагчийн мэдээллийн төв
Утас: 1800-1800

2013-08-21

Мэдээлэл
Эрхэм харилцагч нарын анхааралд

Гадаад худалдаа эрхэлдэг хувь хүн, аж ахуй нэгж байгууллагууд цахим шуудангийн залилангийн гэмт хэрэгт өртөх тохиолдлууд их гардаг тул өөрийн болон байгууллагынхаа цахим шуудангийн нууцлал, аюулгүй байдлыг хангах чиглэлээр дараах арга хэмжээг авч ажиллахыг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс зөвлөж байна.

Эрхэм харилцагч та гадаадын улс орнууд руу мөнгөн шилжүүлэг хийх гэж байгаа бол дараах зүйлсийг анхаарна уу
УЛААНБААТАР ХОТЫН БАНК QPAY ҮЙЛЧИЛГЭЭГ ЗАХ ЗЭЭЛД НЭВТРҮҮЛЛЭЭ.

Харилцагч та Qpay үйлчилгээг ашиглахын тулд Интернэт банкны хэрэглэгчээр бүртгүүлж гар утсандаа смарт банкны аппликэйшн татаж авахад хангалттай.

“1-р хороолол тооцооны төв” шинэ байрандаа нүүж орлоо.
Бусад мэдээлэл
© Copyright 2013. Ulaanbaatar City Bank. 
Live Helper Chat Close