Ханш   Банкны салбарууд   Холбоо барих   Сайтын бүтэц
  Байгууллага   Иргэд   Интернэт банк   КҮБ дансны хуулга   Бусад мэдээлэл  












Улаанбаатар Хотын Банк

Нөхөн төлбөрийн мэдээлэл

Даатгал хийлгэхэд бүрдүүлэх материал:

  • Өмчлөгч, эзэмшигчийн бичиг баримт; /Иргэний үнэмлэх, байгууллагын гэрчилгээ/
  • Эд хөрөнгийн бичиг баримт; /үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ/
  • Хөдлөх хөрөнгийн паспорт, сериал дугаар, марк, бусад материалууд;
  • Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэх;
  • Даатгалын үнэлгээ; /худалдан авсан, балансын үнэ/

Даатгалын тохиолдол бий болсон бол даатгалын компанид яаралтай мэдэгдэнэ.

  • Номин даатгал ХХК - 1800 2888     
  • Ард даатгал ХХК - 7720 0089     
  • Мандал даатгал ХХК - 7575 2000      
  • Бодь даатгал ХХК - 7000 4800    
  • Хаан даатгал ХХК - 7000 0808                         
  • Практикал даатгал ХХК - 7777 6677 

Нөхөн төлбөрийн нэхэмжлэх гаргахдаа дараах материалыг бүрдүүлнэ.

  1. Өргөдөл, албан бичиг;
  2. Даатгалын баталгааны эх хувь;
  3. Цагдаа, Онцгой байдлын алба, эмнэлэг, засаг захиргааны байгууллага, орон сууцны контор болон бусад хуулийн байгууллагын хохирлыг нотлох акт, дүгнэлт, тодорхойлолт;
  4. Осолд орсон бүх автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоочийн жолооны үнэмлэхний хуулбар;
  5. Баримтжуулсан гэрэл зураг, видео бичлэг;
  6. Ослыг гэрчлэх гэрчийн тодорхойлолт;
  7. Даатгагч шаардлагатай гэж үзсэн тохиолдолд үнэлгээний байгууллагын үнэлгээний дүгнэлтийг гаргуулан материалдаа хавсаргах;

Ямар тохиолдолд нөхөн төлбөрийг 100% авах вэ?

  1. Даатгуулсан эд зүйл бүрэн устаж, дахин ашиглаж болохгvй болсон тохиолдолд 100% олгогдоно;
  2. Эд хөрөнгөө зах зээлийн үнээр үнэлсэн байх;
  3. Даатгалын эрсдэлд тохирох хураамжийн хувийг төлсөн байх;

Хохирлын үнэлгээг заавал хийлгэх шаардлагатай юу?

  1. Аливаа эд хөрөнгө болон автомашинд учирсан гэмтлийн үнэлгээг хөндлөнгийн тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаар үнэлүүлдэг. /МУ-ын Даатгалын тухай хуулийн 8.4, Даатгалын Мэргэжлийн оролцогчийн тухай хууль/
  2. Хэрэв даатгагч шаардлагатай гэж үзсэн тохиолдолд даатгуулагч хохирлын үнэлгээний дүгнэлтийг шаардах эрхтэй.

 

2019-05-24

Мэдээлэл
Эрхэм харилцагч нарын анхааралд

2019 оны 08 сарын 15-ны өдөр буюу маргааш БНСУ даяар бүх нийтийн амралтын өдөр байдаг тул Монгол дахь элчин сайдын яам болон визний төвүүд амарна.

Эрхэм харилцагч нарын анхааралд /Сүлжээ тасалдах тухай/

2019 оны 08 сарын 14-өөс 2019 оны 08 сарын 15-нд шилжих шөнийн 00:00-02:30 цагийн хооронд Монголбанкнаас "Төлбөрийн системийн шинэчлэл" хийгдэнэ.

Харилцагч танд илүү тав тухтай боллоо
МЭДЭГДЭЛ
Бусад мэдээлэл
© Copyright 2013. Ulaanbaatar City Bank. 
Live Helper Chat Close