Ханш   Банкны салбарууд   Холбоо барих   Сайтын бүтэц
  Байгууллага   Иргэд   Интернэт банк   КҮБ дансны хуулга   Бусад мэдээлэл  












Улаанбаатар Хотын Банк

Даатгал зуучлалын үйл ажиллагаа

Улаанбаатар хотын банк нь Банкны тухай хууль болон Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны 2016.09.21-ны өдрийн 263 тоот тогтоолоор “ДААТГАЛЫН ЗУУЧЛАЛ”-ын  үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч Даатгалын зуучлалын үйл ажиллагаагаа явуулж байна.

Даатгал зуучлалын үйлчилгээний давуу тал:

  • Даатгалын үйлчилгээг авснаар нэмэлт шимтгэл, хураамж төлдөггүйгээс гадна, даатгалын компанийн нийтэд санал болгосон нөхцөлөөс илүү хямд хураамжаар даатгуулах боломжтой;
  • Олон даатгалын компанийн нөхцөлийг нэг дороос харьцуулах нь цаг хугацаанд хэмнэлттэйн дээр хамгийн таатай нөхцөлөөр даатгуулах боломж бүрддэг;

Даатгалын үйл ажиллагаа гэдэг нь: Монгол улсын даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүргийг тодорхой этгээдийн өмнө хүлээж буй үйл ажиллагааг хэлнэ.

Даатгалын зүйл: Банкны нэгжээр дамжуулан даатгагдсан Даатгуулагчийн эд хөрөнгө, амь нас, эрүүл мэнд, бусдын өмнө хүлээх хариуцлагыг хэлнэ.

Даатгалын үнэлгээ: Даатгалын зүйлийг даатгуулах үнэ буюу даатгалын тохиолдол болсон үед олгох нөхөн төлбөрийн дээд хэмжээг хэлнэ. Даатгалын үнэлгээг ирээдүйд хүлээх эрсдэл, хохирлын хэмжээ, зах зээлийн үнэ зэргийг харгалзан үзэж даатгагч даатгуулагч нар харилцан тохиролцож тогтооно.

Даатгалын тохиолдол: Даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон нөхцөл бүрдэхийг хэлнэ.

Даатгалын нөхөн төлбөр: Даатгалын гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд Даатгагчаас олгох мөнгөн хөрөнгө.

2019-05-23

Мэдээлэл
Одонтой ээжүүдийн хүүхдүүд даатгагдлаа
Улаанбаатар хотын банк ТОП-100 аж ахуйн нэгжийн нэгээр дахин шалгарлаа.
ШИНЭЧЛЭГДСЭН VISA КАРТ
ОЮУНЫ ӨМЧӨӨ БАРЬЦААЛЖ ЗЭЭЛ АВДАГ БОЛЛЛОО
Бусад мэдээлэл
© Copyright 2013. Ulaanbaatar City Bank. 
Live Helper Chat Close