Ханш   Банкны салбарууд   Холбоо барих   Сайтын бүтэц
  Байгууллага   Иргэд   Интернэт банк   КҮБ дансны хуулга   Бусад мэдээлэл  
Улаанбаатар Хотын Банк

Залилангийн цахим шуудангаас сэргийлэх зөвлөмж

Харилцагч танд залилангийн имэйл Улаанбаатар хотын банкнаас илгээсэн мэт цахим шуудан очиж болзошгүй юм. Фишинг гэж нэрийддэг уг халдлага нь хэн нэгний нэрийн өмнөөс чухал, нууц мэдээллийг авах зорилгоор хуурамч эсвэл тухайн байгууллагын хаяг мэт харагдуулж илгээдэг бөгөөд дараах зөвлөмжийг баримталснаар бүрэн сэргийлэх боломжтой.

Залилангийн нийтлэг шинжүүд:

  • Илгээсэн этгээдийн нэр, цахим хаяг сэжигтэй байх
  • Үг, үсгийн дүрмийн алдаатай байх
  • Их хэмжээний мөнгө, сугалаанд хожсон
  • Хувийн болон санхүүгийн мэдээллийг шаардсан
  • Таны цахим шуудан хакердуулсан
  • Цахим шууданд ямар нэг сэжигтэй холбоос, файл агуулах
  • Системийн шинэчлэл хийж байгаатай холбогдуулан та мэдээллээ шинэчлэх үү гэсэн утга бүхий

Сэргийлэх боломж:

  • Банкны зүгээс таны дансны болоод хувийн мэдээллийг цахим шуудангаар лавладаггүй тул хэнд ч мэдээллээ задруулахгүй байх
  • Спам цахим шуудан хүлээж авсан бол нээж үзэлгүй, устгаж байх эсвэл Unsubscribe хийх (Ингэснээр уг хаягаас цахим шуудан хүлээж авахгүй болно)
  • Танихгүй этгээдэд цахим шуудангийн хаягаа өгөхгүй байх, олон нийтийн вэбсайтад бүртгүүлэхгүй байх
  • Үг үсгийн алдаатай цахим шуудан нь луйврын нийтлэг илрэл болдог.
  • Холбоос, хавсралт файлыг нээхгүй байх (Холбоос дээр mouse-аа аваачихад хаашаа хүрч буй сайтыг харах боломжтой)

 

2019-04-17

Мэдээлэл
МЭДЭГДЭЛ
Эрхэм харилцагч нарын анхааралд
Олон Улсын Виза Картын Эрүүл мэндийн Хөтөлбөр (Visa Mongolia Medical Program)
Одонтой ээжүүдийн хүүхдүүд даатгагдлаа
Бусад мэдээлэл
© Copyright 2013. Ulaanbaatar City Bank. 
Live Helper Chat Close