Ханш   Банкны салбарууд   Холбоо барих   Сайтын бүтэц
  Байгууллага   Иргэд   Интернэт банк   КҮБ дансны хуулга   Бусад мэдээлэл  












Улаанбаатар Хотын Банк

Лизингийн зээл

Хүү, шимтгэлийн нөхцөл
Зээлийн хэмжээ 5,000,000 төгрөг хүртэл
Урьдчилгаа төлбөр УБХБанкны харилцагч Урьдчилгаа төлбөргүй
Бусад банкны харилцагч 2,000,000 төгрөг хүртэл урьдчилгаа төлбөргүй
2,000,001 төгрөгөөс дээш дүнтэй зээлд зээлийн дүнгийн 10 хувь
Зээлийн хэмжээ Зээлийн хугацаа 1-3 сар 4-6 сар 7-12 сар 13-30 сар
1,000,000 төгрөг хүртэл 15.6% 16.8% 18.0% 19.2%
1,000,001-3,000,000 төгрөг хүртэл 16.8% 18.0% 19.2% 20.4%
3,000,001-5,000,000 төгрөг хүртэл 18.0% 19.2% 20.4% 21.6%
Барьцаа хөрөнгө Худалдан авч буй хөрөнгө
Өргөдлийн хураамж 1,000 төгрөг
Үйлчилгээний шимтгэл 1 хувь
Хөдлөх хөрөнгө бүртгэлийн шимтгэл 20,000 төгрөг /хуулийн дагуу/
Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах Төлөгдөөгүй дүнгийн 0.5%

*Зээлийн бодит өртөг: 22.48%

Тавигдах шаардлага:

  • Эрхзүйн бүрэн чадамжтай, Монгол улсын иргэн байх;
  • Цалингийн орлоготой бол аливаа нэг байгууллагад 6 сараас доошгүй хугацаанд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй, байнгын тогтвортой орлоготой байх;
  • Бизнесийн орлоготой бол сүүлийн нэгээс доошгүй жилийн хугацаанд бизнесээ тогтвортой явуулж буй;
  • Банктай ХАГ байгуулсан Худалдагч талын худалдаалж буй бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдан авахаар харилцан тохиролцож, барааны үнийн нэхэмжлэхийг авсан байх;
  • Бусад банк, ББСБ, аж ахуйн нэгж, хувь хүмүүст анхаарал хандуулах зээлийн өргүй, чанаргүй зээлийн түүхгүй өргүй байх;
  • Зээл хүсэгчийн сар бүр төлөх зээл, зээлийн хүүгийн төлбөр нь татварын дараах орлогын 70 хувиас хэтрэхгүй байна. Зээл хүсэгч нь бусад банк, ББСБ, аж ахуйн нэгж, хувь хүнд зээлтэй бол уг зээлийн сард төлөх төлбөрийг өр, орлогын харьцаанд оруулан тооцно.
  • Зээлдэгчийн зээл даах чадвар, зээлийн түүх, үлдэгдэлтэй зээлийн хэмжээ, худалдан авч буй бараа бүтээгдэхүүний үнэ, загвар, үйлдвэрлэгдсэн огноо гэх зэрэг нөхцлүүдийг бүхэлд нь эсхүл зарим хэсгийг харгалзан үзэж, шаардлагатай гэж үзсэн тохиолдолд хамтран зээлдэгчтэй байх;
  • Хамтран зээлдэгч нь үндсэн зээлдэгчтэй ижил шаардлагыг хангасан байна.

Бүрдүүлэх материал:

  • Цахим иргэний үнэмлэх;
  • Зээл хүсэгчийн орлого тодорхойлох баримт (Цалингийн орлоготой зээл хүсэгчийн хувьд нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, цалингийн тодорхойлолт гэх мэт, Бизнес эрхлэгч зээл хүсэгчийн хувьд орлогын түүвэр, дансны хуулга, ирээдүйд орж ирэх орлогыг нотлох баримт гэх мэт);
  • Оршин суугаа газрын тодорхойлолт;
  • Худалдан авч буй барааны нэхэмжлэх /Банкны данс төлбөр хүлээн авах талбарт бичигдсэн байх/;
  • Зээл хүсэгчийн анкет /Үндсэн зээлдэгчийн анкет татаж авах; Хамтран зээлдэгч анкет татаж авах/;
  • Зээл хүсэгчийн сүүлийн 3 сарын дотор авахуулсан 3х4 хэмжээтэй цээж зураг 1 хувь;
  • Банкнаас шаардсан бусад шаардлагатай материалууд;

 

 

2018-12-28

Мэдээлэл
Эрхэм харилцагч нарын анхааралд

2019 оны 08 сарын 15-ны өдөр буюу маргааш БНСУ даяар бүх нийтийн амралтын өдөр байдаг тул Монгол дахь элчин сайдын яам болон визний төвүүд амарна.

Эрхэм харилцагч нарын анхааралд /Сүлжээ тасалдах тухай/

2019 оны 08 сарын 14-өөс 2019 оны 08 сарын 15-нд шилжих шөнийн 00:00-02:30 цагийн хооронд Монголбанкнаас "Төлбөрийн системийн шинэчлэл" хийгдэнэ.

Харилцагч танд илүү тав тухтай боллоо
МЭДЭГДЭЛ
Бусад мэдээлэл
© Copyright 2013. Ulaanbaatar City Bank. 
Live Helper Chat Close