Ханш   Банкны салбарууд   Холбоо барих   Сайтын бүтэц
  Байгууллага   Иргэд   Интернэт банк   КҮБ дансны хуулга   Оюутны картын захиалга   Бусад мэдээлэл  












Улаанбаатар Хотын Банк

ПОС-ын орлого барьцаалсан зээл

Энэхүү зээлийн бүтээгдэхүүн нь УБХБанкны ПОС-ын төхөөрөмжийг ашиглан борлуулалтын орлогоо хүлээн авдаг харилцагчид зориулсан МУ-д анхдагч зээлийн бүтээгдэхүүн юм.

Хүү, шимтгэлийн нөхцөл

Зээлийн хугацаа: Богино хугацаатай: 1-3 сар
Урт хугацаатай: 4-18 сар
Зээлийн хэмжээ: Иргэн: Сүүлийн 6 сарын ПОС-ын нийт гүйлгээний орлогын 50 хувьтай тэнцэх дүн буюу дээд хэмжээ 10 сая төгрөг хүртэл
Байгууллага: Сүүлийн 12 сарын ПОС-ын нийт гүйлгээний орлогын 50 хувьтай тэнцэх дүн буюу дээд хэмжээ 30 сая төгрөг хүртэл
Зээлийн хүү: Богино хугацаатай: 1.4% /сарын хүү/ 16.8% /жилийн хүү/
Урт хугацаатай: 2.0%-1.7% /сарын хүү/ 24.0%-20.4% /жилийн хүү/
Барьцаа хөрөнгө: КҮБ-ын ПОС-ын орлого, бусад холбогдох данс, бараа материалын үлдэгдэл
Өргөдлийн хураамж: Иргэн: 5,000 төгрөг
Байгууллага: 10,000 төгрөг

Үйлчилгээний шимтгэл:

Олгосон зээлийн дүнгийн 1 хувь
Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах: Төлөгдөөгүй зээлийн дүнгийн 0.5 хувь

Тайлбар: Харилцагч нэмж зээл авах тохиолдолд зээлийн үлдэгдэл дүнгээс гэрээний бүтцэд өөрчлөлт оруулсны шимтгэл 0.5 хувь, нэмж авсан зээлийн дүнгээс 1 хувийн шимтгэл авна.

Тавигдах шаардлага:

  • Зээлдэгчийн үйл ажиллагаа нь банкны “Байгаль орчин, нийгмийн хариуцлагын бодлогыг хэрэгжүүлэх бодлого”-ын хавсралт “Санхүүжүүлэхийг хориглосон үйл ажиллагааны жагсаалт”-д багтаагүй байх;
  • Иргэний хувьд 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай байх;
  • КҮБ нь 1 жилээс доошгүй хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх;
  • Иргэний хувьд 6 сараас дээш хугацаанд,  хуулийн этгээдийн хувьд 12 сараас дээш хугацаанд тус банкны ПОС-оор орлогоо дамжуулсан байх;
  • Авсан зээлийг гэрээний хугацаанд ПОС-ын орлогоороо төлөх чадвартай байх;
  • Бусад банк, ББСБ, хуулийн этгээд, хувь хүмүүст анхаарал хандуулах ба түүнээс дээш ангилалтай зээлийн өрийн үлдэгдэлгүй, чанаргүй зээлийн түүхгүй, өргүй байх;
  • Иргэний зээлийн хувьд бизнесээ бусадтай хамтран хийдэг бол бизнесийн хамтрагчийг, эсвэл тухайн бизнест хөрөнгө болон үйл ажиллагааны хувьд оролцоотой, хувь хүртдэг гэр бүлийн гишүүн зэрэг хүнийг хамтран зээлдэгчээр оруулж болно.

Бүрдүүлэх материал:

  • Иргэний хувьд гараар бичсэн өргөдөл, Хуулийн этгээдийн хувьд байгууллагын албан хүсэлт, 1 хувьцаа эзэмшигчтэй бол хувьцаа эзэмшигчийн шийдвэр, 2 ба түүнээс дээш хувьцаа эзэмшигчтэй бол хувьцаа эзэмшигчийн хурлын тогтоол, протоколын хамт;
  • Зээлийн хэмжээ, хүү, хугацаа зэргийг тусгасан ПОС-ын орлого барьцаалсан зээл хүсэгчийн анкет бөглөх

·         ПОС-ын орлого барьцаалсан зээл хүсэгчийн анкет /Иргэн/ татаж авах;

·         ПОС-ын орлого барьцаалсан зээл хүсэгчийн анкет /Байгууллага/ татаж авах;

·         ПОС-ын орлого барьцаалсан зээл хүсэгчийн анкет /Хамтран зээлдэгч/ татаж авах;

 

  • Иргэний хувьд иргэний үнэмлэхний хуулбар, хуулийн этгээдийн хувьд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон дүрмийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, Гадаадын хөрөнгө оруулалттай компанийн хувьд гадаадын хөрөнгө оруулалтын газрын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Зээл хүсэгчийн сүүлийн 3 сарын дотор авахуулсан 3х4 хэмжээтэй цээж зураг 1 хувь;
  • Өөрийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа бол ажлын байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, түрээслэдэг бол түрээсийн гэрээний хуулбар;
  • Үйл ажиллагаа явуулж байгаа цэгийн гадна болон дотор зураг;
  • Зээл хүсэгчийн орлого тодорхойлох баримтууд (холбогдох дансны хуулга, бараа материалын үлдэгдлийн жагсаалт);
  • Банкнаас шаардлагатай гэж үзсэн бусад материал;

 

 

 

 

 

 

2018-09-24

Мэдээлэл
ИНТЕРНЕТ БАНК ҮЙЛЧИЛГЭЭНД ДАРААХ БОЛОМЖУУД НЭМЭГДЛЭЭ.
Орон сууц барьцаалсан зээлийн нөхцөл шинэчлэгдлээ
Улаанбаатар Хотын Банк “ПОС машины орлого барьцаалсан зээлийг” зах зээлд анх удаа нэвтрүүллээ.
Эргэлтийн Хөрөнгийн Зээлийн хүү буурлаа

Улаанбаатар Хотын Банк “Эргэлтийн Хөрөнгийн Зээлийн” хүүгээ бууруулж, хөнгөлөлттэй нөхцөлийг та бүхэнд санал болгож эхэллээ.

Бусад мэдээлэл
© Copyright 2013. Ulaanbaatar City Bank. 
Live Helper Chat Close