Ханш   Банкны салбарууд   Холбоо барих   Сайтын бүтэц
  Байгууллага   Иргэд   Интернэт банк   КҮБ дансны хуулга   Бусад мэдээлэл  












Улаанбаатар Хотын Банк

Харилцах данс

Та Улаанбаатар хотын банкинд харилцах данс нээлгэснээр байгууллагын төлбөр тооцоогоо банкны онлайн сүлжээгээр дамжуулан хурдан шуурхай, найдвартай гүйцэтгэх боломжтой бөгөөд харилцах данс нээлгэхэд ямар нэгэн шимтгэл, хураамж төлөхгүй давуу талтай юм. 
Та тус банкинд нээлгэсэн харилцах дансаараа дамжуулан дараах үйлчилгээг авах боломжтой. Үүнд:
  • Гадаад, дотоод шилжүүлэг хийх
  • Дансны үлдэгдэлд хүүгийн орлого тооцуулах
  • Бэлэн мөнгөний орлого, зарлагын гүйлгээ хийх 
  • Интернэт банк, Мобайл банк, Смарт банк зэрэг Цахим банкны үйлчилгээнүүдийг ашиглан  дансаа хянах, түргэн шуурхай үйлчлүүлэх
  • Төрөл бүрийн валют худалдах, худалдан авахад тодорхой хэмжээний хөнгөлөлт эдлэх
  • Өөрт ойр байрлах салбар, тооцооны төв дээр очин төлбөр тооцоогоо гүйцэтгэх
  • Данстай болохыг гэрчилсэн бичиг баримт/дэвтэр, карт гэх мэт/ хадгалж, авч явах шаардлагагүй
  • Бэлэн мөнгө цүнхээр хураалгах үйлчилгээ авах 
  • Ажилчдын цалингийн карт авах
  • Дансны лавлагаа мэдээлэл авах
  • Тодорхойлолт, баталгаа гаргуулах
  • Алтны дансны үйлчилгээнд хамрагдах
  • Алт, валютын арилжаа хийх
Танай байгууллагын хүсэлтээр тодорхойлолт, мэдээлэл, банкны архиваас лавлагаа хийлгэх, төгрөгийн болон валютын дэлгэрэнгүй хуулга, тодорхойлолт гаргаж өгнө.
Хүү шимтгэл:
*Байгууллагын харилцах дансны хүүг банктай байгуулсан хамтран ажиллах гэрээгээр тохиролцоно.
Нөхцөл Төгрөг Ам.доллар Юань Иен Евро Рубль Вон
Харилцах данс шинээр нээх Шимтгэлгүй
Харилцах дансанд байлгах доод үлдэгдлийн хэмжээ
20,000 20 100 5,000 10 500 10,000
Жилийн хүү Төгрөгийн харилцах дансны үлдэгдэл 10,000,000 ба түүнээс дээш тохиолдолд жилийн 3.6% Ам.долларын харилцах дансны үлдэгдэл 10,000 ам.доллар ба түүнээс дээш тохиолдолд 1.2%  Хүү тооцохгүй
Харилцах дансанд бэлнээр орлого хийх Шимтгэлгүй 100 төгрөг 100 төгрөг 2.0% 1.5%
100 төгрөг /Татвар, НД болон Төрийн байгууллагын дансанд бэлэн орлого хийх/
Бэлэн мөнгө гаргах 100 төгрөг 0.25% 0.5% 0.35% 1.5% 0.35%
Шимтгэлгүй /Татвар, НД болон Төрийн байгууллагын данснаас бэлэн зарлага гаргах/
Банк хоорондын гүйлгээ хийх
Бэлэн шилжүүлэг 1,000 төгрөг 0,5 ам.доллар  0.5 ам.доллартай тэнцэх валют 0,5 евро Шилжүүлгийн дүнгийн 1.5%
Бэлэн бус шилжүүлэг 300 төгрөг 0.5 ам.доллартай тэнцэх валют
Гэрээний дагуу байгууллагаас цүнхээр бэлэн мөнгө хураахад  0.1%-0.3%
Харилцах данс хөтөлсний шимтгэл(улирал тутамд)  4,000
Харилцах данс хаах  3,000 төг
Бүрдүүлэх материал:
  1. Харилцах данс нээлгэх хүсэлт /энд дарж татаж авна уу./
  2. Данс нээх гэрээ /энд дарж татаж авна уу. /
  3. Гарын үсгийн баталгаа /Банкин дээр ирж дансаа нээлгэсний дараа баталгааг нотариатаар баталгаажуулж өгнө./ Тамга, тэмдгийн дардас
  4. Улсын бүртгэлд бүртгүүлсэн гэрчилгээний баталгаажсан хуулбар /Дансны дугаар тэмдэглэгдсэн/
  5. 1 Хувь цээж зураг, 3*4 хэмжээтэй /Гарын үсэг зурах эрх бүхий этгээдийн/
  6. Бусад

Дэлгэрэнгүй мэдээллийг:
Харилцагчийн мэдээллийн төв  1800-1800 

2019-01-02

Мэдээлэл
Одонтой ээжүүдийн хүүхдүүд даатгагдлаа
Улаанбаатар хотын банк ТОП-100 аж ахуйн нэгжийн нэгээр дахин шалгарлаа.
ШИНЭЧЛЭГДСЭН VISA КАРТ
ОЮУНЫ ӨМЧӨӨ БАРЬЦААЛЖ ЗЭЭЛ АВДАГ БОЛЛЛОО
Бусад мэдээлэл
© Copyright 2013. Ulaanbaatar City Bank. 
Live Helper Chat Close