Ханш   Банкны салбарууд   Холбоо барих   Сайтын бүтэц
  Байгууллага   Иргэд   Интернэт банк   КҮБ дансны хуулга   Оюутны картын захиалга   Бусад мэдээлэл  












Улаанбаатар Хотын Банк

АЛТАН ГУЛДМАЙ БАРЬЦААЛСАН ЗЭЭЛ

Энэхүү бүтээгдэхүүн нь "Улсын сорьцын хяналтын алба"-аар баталгаажуулсан дугаар, сорьц бүхий алтыг барьцаалан эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх болон бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх гэж буй аж ахуйн нэгжид олгогддог зээл юм.

Хүү шимтгэл:

Сорьц тогтоолгосон алтан гулдмай барьцаалсан зээл /Үнэт металлын сорьцийн итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүнгээр алт болон мөнгөний сорьцийг тодорхойлсон баримттай алтан гулдмайг/

Хугацаа 3 сар хүртэл
Зээлийн хэмжээ Цэвэр жин*Алтны сорьц*Алтны монгол банкны ханш*(100%-Татвар)*85% буюу 1,000,000,000 төгрөг хүртэл
Зээлийн хүү /жилийн/
24%
Үйлчилгээний шимтгэл 10,000 төгрөг
Сорьц тогтоолгоогүй алтан гулдмай барьцаалсан зээл /Үнэт металлын сорьцийн итгэмжлэгдсэн лабораторид сорьц тогтоолгохоор тушааж, үнэт металл хайлсан тухай акттай, сорилтын дүн гараагүй алтан гулдмайг/
Хугацаа 10 хоног хүртэл
Зээлийн хэмжээ Цэвэр жин*Алтны сорьц*Алтны монгол банкны ханш*(100%-Татвар)*65% буюу 1,000,000,000 төгрөг хүртэл
Зээлийн хүү /жилийн/
27,6%
Үйлчилгээний шимтгэл 10,000 төгрөг

*Зээлийн бодит өртөг (сараар): 2.00%

Шалгуур үзүүлэлт:

  • ҮМСИЛ-аас гарын үсэг, тэмдгээр баталгаажсан сорьц тогтоолгохоор дээж өгсөн тухай акттай, тусгай уутанд хийн, битүүмжилж лацадсан алтан гулдмай байх.
  •  Алтан гулдмайн уут, савны битүүмжлэл алдагдсан, лац хөдөлсөн, лацны дугаар зөрсөн тохиолдолд алтан гулдмайг хүлээн авахгүй.
  • Улаанбаатар хотын банкинд 3-аас доошгүй алтан гулдмай худалдсан байх 

Бүрдүүлэх материал: /Сорьц тогтоогдоогүй зээлийн хувьд банк шаардлагатай гэж үзээгүй тохиолдолд нэг удаа бүрдүүлэн авна./ 

  • Зээл хүссэн албан бичиг /Зээлийн хэмжээ, хугацааг заавал дурдсан, гараар бичсэн байж болно/
  • Компанийн эрх бүхий албан тушаалтны алт барьцаалахыг зөвшөөрсөн тухай зөвшөөрөл
  • Аж ахуй нэгжийн гэрчилгээ, дүрмийн хуулбар нотариатаар баталгаажуулсан байх;
  • Зээлдэгчийн зөвшөөрөл
  • Аж ахуй нэгж, захирал, санхүү хариуцсан ажилтны анкет 
  • ҮМСИЛ-аас сорилын дүн хүлээн авч болох тухай банкны ажилтанд өгсөн итгэмжлэл /Сорьц тогтоогдоогүйн хувьд/

2018-08-17

Мэдээлэл
ИНТЕРНЕТ БАНК ҮЙЛЧИЛГЭЭНД ДАРААХ БОЛОМЖУУД НЭМЭГДЛЭЭ.
Орон сууц барьцаалсан зээлийн нөхцөл шинэчлэгдлээ
Улаанбаатар Хотын Банк “ПОС машины орлого барьцаалсан зээлийг” зах зээлд анх удаа нэвтрүүллээ.
Эргэлтийн Хөрөнгийн Зээлийн хүү буурлаа

Улаанбаатар Хотын Банк “Эргэлтийн Хөрөнгийн Зээлийн” хүүгээ бууруулж, хөнгөлөлттэй нөхцөлийг та бүхэнд санал болгож эхэллээ.

Бусад мэдээлэл
© Copyright 2013. Ulaanbaatar City Bank. 
Live Helper Chat Close