Мэдээ, мэдээлэл   Ханш   Аюулгүй байдал   Банкны салбарууд   Холбоо барих   Сайтын бүтэц
  Байгууллага   Иргэд   Интернэт банк   КҮБ дансны хуулга   Оюутны картын захиалга   Бусад мэдээлэл  












Улаанбаатар Хотын Банк

Оюутны сургалтын төлбөрийн зээл

Энэхүү зээлийн бүтээгдэхүүн нь дээд боловсролын байгууллагад бакалавр, магистр болон докторын шатлалд суралцагчийн сургалтын төлбөрт зориулагдсан бүтээгдэхүүн юм.

  Хүү бууруулах зээл Богино хугацаатай зээл Урт хугацаатай зээл
Мэдээлэл Оюутан, суралцагчийн сургалтын төлбөрийн зориулалтаар өмнө нь банкнаас авсан цалин, тэтгэврийн зээлийг үлдэгдлийг оюутны хөгжлийн зээлд шилжүүлэх зээлийг хэлнэ. Оюутан суралцагчид сургалтын төлбөрийн зориулалттай, 1 жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй олгох зээлийг хэлнэ. Баклаврын өдрийн ангийн оюутанд олгох сургалтын төлбөрийн зориулалттай, зээлийн хүүгийн төлбөрийг зээл авснаас хойш сар бүр, үндсэн төлбөрийг сургууль төгссөнөөс хойш 1 жилийн дараагаас эхлэн 3-5 жилийн хугацаанд төлж дуусах зээлийг хэлнэ.
Зээлийн хугацаа Сургалтын төлбөрийн зориулалтаар авсан цалин, тэтгэврийн зээлийн дуусах хугацаанаас хэтрэхгүй байх 12 сар хүртэл 10 хүртэл жил
Зээлийн хэмжээ 8,0 сая төгрөг хүртэл 8,0 сая төгрөг хүртэл 30,0 сая төгрөг хүртэл
Зээлийн хүү /жилийн/ 5% 5% 5%
Зээлийн барьцаа Орлого Орлого Орон сууц болон үндсэн зээлдэгч болох оюутны ирээдүнй орлогыг барьцаална.

*Жич: Хэрэв зээл хүсэгч нь банкны харилцагч биш бол бүх төрлийн зээлд зөвхөн орон сууц барьцаална.  

Тавигдах шаардлага: 

  • Эрх зүйн бүрэн чадамжтай, МУ-ын иргэн 
  • Магадлан итгэмжлэгдсэн, Боловсролын зээлийн сан, Банктай оюутны сургалтын төлбөрийн зээлийг олгох талаар хамтран ажиллах гэрээ байгуулсан их, дээд сургууль, коллежид элсэн суралцаж буй бакалавр, магистр, докторын шатлалын суралцагч байх 
  • Оюутан нь Боловсролын сангийн нэгдсэн мэдээллийн санд бүртгэгдсэн байх
  • Зээлийн үндсэн зээлдэгч нь оюутан байх ба хамтран зээлдэгч нь эрх зүйн бүрэн чадамжтай этгээд байх 
  • Оюутан 18 нас хүрээгүй тохиолдолд түүнийг хамтран зээлдэгч нь төлөөлөх 
  • Магистр, докторын шатлалд суралцагчийн хувьд зохих журмын дагуу элссэн байх 

 Богино хугацаат зээл

  • Дээд сургуулийн сургалтын байгууллагын бакалаврын сургалтад элсэн суралцах оюутан нь дээд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон элсэлтийн босго онооноос багагүй оноог авсан байх, суралцаж байгаа оюутны хувьд сурлагын голч дүн 2.0 болон түүнээс дээш байх;

Урт хугацаат зээл

  • Сургуульд шинээр элссэн оюутны хувьд тухайн сургуулийн хөтөлбөрт элсэх журамд заасан хичээлийн элсэн ерөнхий шалгалтын оноо 650 /шалгалт тус бүр/ буюу түүнээс дээш, тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр суралцаж байгаа оюутны сургалтын голч дүн 2.3 бусад сурлагын голч дүн 3.0 болон түүнээс дээш байх

Хамтран зээлдэгчид тавих шаардлага:

  • Хамтран зээлдэгч нь цалин, тэтгэвэр, эсвэл бусад тогтмол орлогын эх үүсвэртэй байх
  • Хамтран зээлдэгчийн орлого Банкаар дамждаг байх
  • Хэрэв орлого нь банкаар дамждаггүй бол орон сууц барьцаална.
  • Байгууллагад хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилладаг байх
  • Хувиараа бизнес эрхэлдэг бол 1 жилээс дээш хугацаанд бизнес эрхэлсэн туршлагатай байх
  • Авсан зээлээ гэрээт хугацаанд орлогоороо төлөх чадвартай байх
  • Нийгмийн даатгалаар цалингийн орлогоо баталгаажуулсан байх
  • Зээлдэгч сард төлөх нийт зээлийн төлбөр нь сарын татварын дараах цалингийн 60 хувиас хэтрэхгүй байх /орон сууцны зээлтэй бол гэр бүлийн гишүүдийн орлогыг тооцож болно/
  • Орлого барьцаалсан зээлийн хувьд зээлийн эрсдэлийн даатгалд даатгуулсан байх
  • Урт хугацаатай зээлийн хамтран зээлдэгчээр тэтгэврийн насны эсвэл зөвхөн зээлийн хүүний төлбөр төлөх хугацаанд тэтгэврийн насанд хүрэх иргэнийг хамтран зээлдэгчээр бүртгэхгүй.

Бүрдүүлэх материал:

  • Зээл хүссэн өргөдөл
  • Иргэний үнэмлэхийн эх хувь
  • Сургуулийн сургалтын төлбөрийн нэхэмжлэх /эх хувь/
  • Боловсролын сангийн нэгдсэн мэдээллийн санд оюутны мэдээлэл ороогүй тохиолдолд сургуулийн тамга тэмдгээр баталгаажсан сургуулийн тодорхойлолт, дүнгийн тодорхойлолт
  • Оршин суугаа хаягийн тодорхойлолт
  • Хүү бууруулах зээлийн хувьд банкнаас сургалтын төлбөрийн зориулалтаар зээл авч     сургалтын төлбөр төлсөн баримтын хуулбар, эсхүл банкны зээлээр сургалтын төлбөр төлсөн болохыг нотлох сургуулийн албан бичиг

Хамтран зээлдэгчийн бүрдүүлэх материал:

  • Зээл хүссэн өргөдөл
  • Иргэний үнэмлэхийн эх хувь
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
  • Оршин суугаа хаягийн тодорхойлолт
  • Цалингийн байгууллагын тодорхойлолт
  • Цалин болон тэтгэврээс бусад орлого барьцаалж буй тохиолдолд зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга
  • Барьцаа хөрөнгийн гэрчилгээний хуулбар
  • УБЕГ-ын барьцааны лавлагаа
  • Банкнаас шаардлагатай гэж үзсэн бусад материал

Дэлгэрэнгүй мэдээллийг:
Улаанбаатар хотын банк
Харилцагчийн мэдээллийн төв
Утас: 1800-1800

2017-08-24

Мэдээлэл
Эрхэм харилцагч нарын анхааралд

Гадаад худалдаа эрхэлдэг хувь хүн, аж ахуй нэгж байгууллагууд цахим шуудангийн залилангийн гэмт хэрэгт өртөх тохиолдлууд их гардаг тул өөрийн болон байгууллагынхаа цахим шуудангийн нууцлал, аюулгүй байдлыг хангах чиглэлээр дараах арга хэмжээг авч ажиллахыг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс зөвлөж байна.

Эрхэм харилцагч та гадаадын улс орнууд руу мөнгөн шилжүүлэг хийх гэж байгаа бол дараах зүйлсийг анхаарна уу
УЛААНБААТАР ХОТЫН БАНК QPAY ҮЙЛЧИЛГЭЭГ ЗАХ ЗЭЭЛД НЭВТРҮҮЛЛЭЭ.

Харилцагч та Qpay үйлчилгээг ашиглахын тулд Интернэт банкны хэрэглэгчээр бүртгүүлж гар утсандаа смарт банкны аппликэйшн татаж авахад хангалттай.

“1-р хороолол тооцооны төв” шинэ байрандаа нүүж орлоо.
Бусад мэдээлэл
© Copyright 2013. Ulaanbaatar City Bank. 
Live Helper Chat Close