Мэдээ, мэдээлэл   Ханш   Аюулгүй байдал   Банкны салбарууд   Холбоо барих   Сайтын бүтэц
  Байгууллага   Иргэд   Интернэт банк   КҮБ дансны хуулга   Оюутны картын захиалга   Бусад мэдээлэл  
Улаанбаатар Хотын Банк

УБХБ ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТА БҮХЭНД СЭРЭМЖЛҮҮЛЭГ БОЛОХ ҮҮДНЭЭС ДАРААХ ЗӨВЛӨМЖИЙГ ХҮРГЭЖ БАЙНА

Харилцагч та хувийн болон санхүүгийн аюулгүй байдлаа хангахын тулд дараах санамжуудыг мөрдөж, өөрийгөө эрсдэлд оруулахаас хамгаалаарай:

 

  • Харилцагч таны цахим шуудангийн хаягаар, гар утсанд тань таны дансны мэдээллийг авах зорилгоор хуурамч цахим шуудан, мессеж ирж болзошгүй. Энэ төрлийн цахим хууралт буюу Social Engineering халдлагаас хамгаалахын тулд та дараах зөвлөмжүүдийг мөрдөж, анхааралдаа авах шаардлагатай
  • Ийм төрлийн зурвасууд ихэвчлэн өмнө нь бэлдсэн, банкны үндсэн веб хуудастай адилхан харагдах (Ж.нь: www.ubsbank.mn гэх мэт) таны мэдээллийг авах зорилготой вэб хуудас агуулсан холбоос дээр дарж орохыг шаардсан байдаг тул та цахим шуудан ирсэн хаягийг бататгаж шалгах, мөн веб хөтөч дээрээ банкны үндсэн веб хуудас мөн эсэхийг байнга шалгаж байх хэрэгтэй. Манай банкны албан ёсны вэб хуудас www.ubcbank.mn бөгөөд та вэб хөтөч дээрээ өөрийн гараар бичиж холбогдож байх шаардлагатай.
  • Банкнаас таны дансны нэр, дугаар, нууц үг зэрэг мэдээллийг цахим шуудангаар авах тухай зурвасууд хэзээ ч явуулахгүй болно.
  • Мөн гар утсанд тань таны мэдээллийг асуусан мессежүүд ирж болзошгүй. Банкнаас ийм төрлийн мессежүүд илгээдэггүй болохыг анхаарна уу.
  • Үйлчилгээний шинэчлэл хийж байгаа тул та дансны мэдээллээ шинэчлэн баталгаажуулна уу гэх мэт утгатай зурвасууд ирж болзошгүй. Банкнаас ийм аргаар хэзээ ч мэдээлэл баталгаажуулдаггүй болохыг анхаарна уу
  • Та дансныхаа нууцлалыг  хангахын тулд гар утас , түүний санах ойд хадгалагдсан  хувийн мэдээллээ бусдад алдахаас сэргийлэх, гар утсаа гээж үрэгдүүлсэн, дугаараа сольсон тохиолдолд банканд ирж бүртгэлээ шинэчлүүлэх шаардлагатай.

Интернет банк болон Смарт банкны үйлчилгээг ашигладаг харилцагч та дараах заавар зөвлөмжийн дагуу хувийн нууцлалаа хамгаалж байх хэрэгтэй

  • Банкнаас олгосон нууц үгсийг (нэвтрэх нууц үг, гүйлгээний нууц үг) анх хэрэглэхдээ заавал сольсон байх
  • Интернэт банкны үйлчилгээг ашиглаж байхдаа үргэлж таахад хэцүү нууц үгийг сонгож байх Амархан тааж болох жишээ нь төрсөн, он, өдөр, утасны дугаар, өөрийн нэр зэргийг ашиглан нууц үг зохиож болохгүй
  • Нууц үгээ тогтмол өөрчилж байна уу! Дор хаяж 30 хоноод нэг өөрчилж байх. Нууц үг нь том, жижиг үсэг, тоо, тэмдэгт орсон дор хаяж 8 оронтой байвал зохистой. Жишээ нь: xk2$8LP9
  • Нууц үг нь хоёрдогч этгээд таны дансанд нэвтрэхээс сэргийлж буй тул тухайн нууц үгийг бусад хэрэглээндээ битгий хэрэглэж байгаарай! Хэрэв хэн нэгэн таны нууц үгийг мэдвэл тэр нууц үгээр тань таны бүх нууц үгтэй үйлчилгээ руу орох боломжтой болохыг анхаараарай!
  • Найз нөхөд, гэр бүлийн гишүүн, банкны ажилтан хэн ч бай та нууц үгсээ бусдад битгий дамжуулаарай!
  • Таны хувийн мэдээлэл, дансны мэдээллийг лавласан утасны дуудлага, электрон захианд хариу өгөх шаардлагагүй бөгөөд харилцагч  банк болон цагдаа тагнуулын байгууллага ч таны харилцагчийн нэр, нууц үг  зэргийг танаас шаардах эрхгүй юм.
  • Нууц үгээ нууц байдлаар ч битгий бичиж хадгалж бай.
  • Хэрэв таны нууц үг алдагдсан хэн нэгэн этгээд таны дансанд нэвтэрч ороод байгаа сэжиг таамаг төрвөл яаралтай банканд  мэдэгдэж, цагдаагийн байгууллагад  хандаарай.
  • Интернет банкны вебрүү нэвтрэн ороход таны хэдэн удаа энэ үйлчилгээнд холбогдсон талаарх мэдээлэл гарах ба нэвтрэн орох болгондоо энэ мэдээллээ цээжилж байна уу. Хэрвээ мэдээлэлд тань өөрчлөлт орсон бол тэр даруй банкандаа хандаж дансныхаа аюулгүй байдлыг хангана уу!
  • Интeрнэт банкны үйлчилгээнд нэвтэрч орсныхоо дараа Гарах товчлуурыг заавал дарж, гарч хэвших.
  • Дансны хуулгаа тухай бүрд нь шалгаж байх, зөвшөөрөлгүй гүйлгээ илэрвэл яаралтай манай банканд хандан шийдвэрлүүлэх
  • Смарт банкны програмыг татаж авахдаа банкны үндсэн веб хуудаснаас дамжиж орох шаардлагатай ба, албан ёсны бус веб хуудсан дээр байршсан хаягуудаас татаж авах нь та хуурамч програм ашиглан мэдээллээ алдах эрсдэлийг бүрдүүлж болзошгүй.
  • АТМ-д  15 секундэд ямар ч үйлдэл хийхгүй тохиолдолд картын хураан авна
  • АТМ-д пин кодыг 3 удаа буруу оруулсан тохиолдолд картыг хураан авна
  • Хаагдсан төлөвтэй картыг АТМ шууд хураан авна
  • АТМ-д хийгдсэн гүйлгээний мөнгөн дэвсгэртийг 20 секундэд аваагүй тохиолдолд буцаан хураан авна.
  • АТМ-с нэг удаад 40 дэвсгэртээр буюу 800000 төгрөг гарах боломжтой ба тухайн картын лимитээс шалтгаалж 40 дэвсгэртээр хэдэн ч удаа гүйлгээ хийж болно

 

2016-02-24

Мэдээлэл
Эрхэм харилцагч нарын анхааралд

Гадаад худалдаа эрхэлдэг хувь хүн, аж ахуй нэгж байгууллагууд цахим шуудангийн залилангийн гэмт хэрэгт өртөх тохиолдлууд их гардаг тул өөрийн болон байгууллагынхаа цахим шуудангийн нууцлал, аюулгүй байдлыг хангах чиглэлээр дараах арга хэмжээг авч ажиллахыг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс зөвлөж байна.

Эрхэм харилцагч та гадаадын улс орнууд руу мөнгөн шилжүүлэг хийх гэж байгаа бол дараах зүйлсийг анхаарна уу
УЛААНБААТАР ХОТЫН БАНК QPAY ҮЙЛЧИЛГЭЭГ ЗАХ ЗЭЭЛД НЭВТРҮҮЛЛЭЭ.

Харилцагч та Qpay үйлчилгээг ашиглахын тулд Интернэт банкны хэрэглэгчээр бүртгүүлж гар утсандаа смарт банкны аппликэйшн татаж авахад хангалттай.

“1-р хороолол тооцооны төв” шинэ байрандаа нүүж орлоо.
Бусад мэдээлэл
© Copyright 2013. Ulaanbaatar City Bank. 
Live Helper Chat Close