Ханш   Банкны салбарууд   Холбоо барих   Сайтын бүтэц
  Байгууллага   Иргэд   Интернэт банк   КҮБ дансны хуулга   Оюутны картын захиалга   Бусад мэдээлэл  
Улаанбаатар Хотын Банк

Гүйцэтгэх захирлын илгээлт

     Эрхэм харилцагчид та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе!. Дэлхийн улс орнууд эдийн засгийн ашиг сонирхлоос гадна байгаль орчин, нийгмийн тогтвортой байдлыг хангах чиглэлд анхааран ажиллах болсон. Энэ өөрчлөлтөнд Монгол улсын эдийн засагт томоохон нөлөө үзүүлэгч банкны салбарынхан улсынхаа санхүүгийн системд тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, байгаль орчныг хамгаалах, нийгмийн хариуцлагын бодлогыг нэвтрүүлэхээр “Монгол улсын Тогтвортой Санхүүжилт (ТоС)-ийн хөтөлбөр”-т нэгдэн 2015 оны 1 дүгээр улирлаас эхлэн үйл ажиллагаандаа мөрдөж эхэлсэн билээ. 

     Улаанбаатар хотын банк нь 2014 оны 10 дугаар сараас эхлэн Тогтвортой Санхүүжилтийн 8 зарчмыг банкны бодлогын баримт бичигт тусган, аливаа бизнесийн байгууллагад санхүүжилт олгохдоо харилцагчийн байгаль орчин, нийгмийн эрсдэлийг үнэлж, үүсч болох эрсдэлээс хамгаалах, бууруулах, удирдан чиглүүлэх замаар дэмжин ажиллаж байна. 

     Тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээр тогтвортой эдийн засаг, эрх тэгш нийгэм, эрүүл хүрээлэн буй орчныг цогцлоон бүтээх эхлэл болох бөгөөд та бидний ирээдүйдээ оруулж буй хамгийн бодит хөрөнгө оруулалт юм.

 

     Хамтдаа ирээдүй хойч үедээ сайн сайхан бүхнээр дүүрэн гэрэлт ирээдүйг өвлүүлэн үлдээе.

Хүндэтгэсэн:
А.Энхмэнд 
Гvйцэтгэх захирал

2016-01-29

Мэдээлэл
Эрхэм харилцагч нарын анхааралд /2019.01.01-ний өдөр ажиллах цагийн хуваарь/
Эрхэм харилцагч нарын анхааралд /2018.12.29-ний өдрийн цагийн хуваарь/
Эрхэм харилцагч нарын анхааралд /2018.12.22-ны өдөр ажиллах цагийн хуваарь/
Эрхэм харилцагч нарын анхааралд
Бусад мэдээлэл
© Copyright 2013. Ulaanbaatar City Bank. 
Live Helper Chat Close