Ханш   Банкны салбарууд   Холбоо барих   Сайтын бүтэц
  Байгууллага   Иргэд   Интернэт банк   КҮБ дансны хуулга   Бусад мэдээлэл  












Улаанбаатар Хотын Банк

Импортын аккредитив

Та гадаадын улс орнуудаас бараа бүтээгдэхүүн импортлох хүсэлтэй бөгөөд импортын бараа бүтээгдэхүүнийг өөрийн гар дээр хүлээн авсаны дараагаар төлбөрийг гүйцэтгэх хүсэлтэй бол бид таньд импортын аккредитивын үйлчилгээг санал болгож байна. Банк таны өмнөөс баталгаа гаргаж өгсөнөөр таны худалдааны түнш таны төлбөрийн чадварт бүрэн итгэлтэй байх болно.
Импортын аккредитивын ерөнхий процесс:

Импортын аккредитивын давуу талууд:
Аккредитив нь импортлогчийн хувьд дараах давуу талуудтай:

  • Бараа бүтээгдэхүүнийг зарим нөхцөлд хөнгөлөлттэй үнээр авах боломжтой
  • Аккредитивын нөхцлийг бүрэн хангасан баримтыг хүлээлгэн өгсөн тохиолдолд төлбөрийг гүйцэтгэх учраас тусгай тээвэрлэлтийн нөхцөлтэй эсвэл хэзээ тээвэрлэлт хийх нь маш чухал бараа бүтээгдэхүүний хувьд импортлогчийг холбогдох эрдслээс хамгаална. 
  • Банкнаас олгосон зээлийн эх үүсвэрийг ашиглан аккредитивыг нээх

Та төлбөрийг өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн олон хэлбэрээр гүйцэтгэж болно:

  • Шууд төлбөртэй аккредитив (credit available by sight)
  • Дараа төлбөрт аккредитив (credit available by deferred payment)
  • Вексель хүлээн авах аккредитив (credit available by draft)
  • Тохиролцох аккредитив (credit available by negotiation)

Зээлийн нөхцөл:

Импортын аккредитив
Аккредитив нээх Аккредитивын дүнгээс 0.2 хувь Хамгийн багадаа 150 ам.доллар Хамгийн ихдээ 350 ам.доллар
Аккредитивын баримт шалгаж, төлбөр гүйцэтгэх 50 ам.доллар
Аккредитивын дүн нэмэгдүүлэх Нэмэгдүүлсэн дүнгээс 0.2 хувь
Хамгийн багадаа 50 ам.доллар
Хамгийн ихдээ 150 ам.доллар
Аккредитивын нөхцөлд өөрчлөлт оруулах 50 ам.доллар /өөрчлөлт тус бүрээр/
Аккредитив цуцлах 50 ам.доллар
Аккредитивын зөрчилтэй багц баримт бүрээс 50 ам.доллар
Эх үүсвэргүй аккредитив нээсний эрсдэлийн шимтгэл Гэрээгээр


Улаанбаатар хотын банк нь гадаад худалдааны санхүүжилтэнд түгээмэл ашиглагддаг эх үүсвэртэй болон эх үүсвэргүй аккредитивийн үйлчилгээг харилцагчдынхаа хүсэлтээр олон улсын UCP 600 журмын дагуу түргэн шуурхай үзүүлж байна.
Та аккредитивын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доор утсаар холбогдоно уу:
Утас: 319041, 1800-1800

2015-08-12

Мэдээлэл
АВАРГУУД ТОДОРЛОО
Эрхэм харилцагч нарын анхааралд

2019 оны 08 сарын 15-ны өдөр буюу маргааш БНСУ даяар бүх нийтийн амралтын өдөр байдаг тул Монгол дахь элчин сайдын яам болон визний төвүүд амарна.

Эрхэм харилцагч нарын анхааралд /Сүлжээ тасалдах тухай/

2019 оны 08 сарын 14-өөс 2019 оны 08 сарын 15-нд шилжих шөнийн 00:00-02:30 цагийн хооронд Монголбанкнаас "Төлбөрийн системийн шинэчлэл" хийгдэнэ.

Харилцагч танд илүү тав тухтай боллоо
Бусад мэдээлэл
© Copyright 2013. Ulaanbaatar City Bank. 
Live Helper Chat Close